17.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 24, 2025

Шүүх шийдвэрээ өөрчилжээ: О.Тэмүүлений хэрэгт холбогдсон залуусыг 30 хоног цагдан хорьлоо!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбаршуулсан ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарт “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллах шийдвэрийг өчигдөр гаргасан.

Гэвч өнөөдөр прокурорын байгууллагаас дээрх залуусыг 30 хоног цагдан хорих хүсэлтээ тус шүүхэд дахин илгээсэн байна.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбаршуулсан ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг дахин авч хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…оргон зайлах, …” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here