-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Silk Way Star финалд хэн үлдэв вэ: Азийн 7 супер хоолой тодорлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Азийн анхны мега хэмжээний дууны шоу төслөөр нэрлэгдсэн “Silk Way Star” шоуны хагас шигшээ шатны тоглолт Астана хотод өндөр амжилттай болж өнгөрлөө. Цар хүрээ, оролцогчдын тоо, үзэгчдийн гурав талаасаа өмнө нь Төв Азид зохион байгуулагдаж байгаагүй энэхүү тэмцээнд 12 орны уран бүтээлч оролцож, дэлхий даяар олон сая үзэгчийн анхаарлыг татаж байна. “Казинформ” агентлагийн мэдээлснээр есдүгээр шат нь шоуны хамгийн хүчтэй өрсөлдөөн, хамгийн сэтгэл хөдөлгөм тоглолтуудтай үеүүдийн нэг болжээ.

Азийн шилдэг 7 хоолой финалд хүч үзнэ

Эцсийн шатанд өрсөлдөх долоон оролцогч тодорлоо. Тэд бол ALEM (Казахстан), Ясмин Азиз (Малайз), Автандил Абесламидзе (Гүрж), Мишээл Жозеф (Монгол), Жан Хешуан (Хятад), Саро Геворгян (Армени), Мадинабону Адилова (Узбекистан) нар юм.

Олон улсын шүүгчдийн онцолсноор, есдүгээр шат нь оролцогч бүрээс хамгийн өндөр ур чадвар, дасан зохицох чадамж шаардсан, тэмцээний хамгийн хүндрэлтэй үе байсан байна. Учир нь уран бүтээлчид анх удаа казах дуучид болох 6eluchchi, A.Z., Маржан Арапбаева, Мона Сонгз нартай хамт дуэт дуулж, өөр хэв маяг, өөр араншээрээр тайзан дээр гарч, өөрсдийн хоолой, ур чадварыг шинээр харуулжээ.

Төв Азийн хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн төсөл

Хагас шигшээ шатанд үлдсэн дуучид өөрийн орон, өөрийн урлагийн сургууль, өөрийн хэв маягаа илэрхийлсэн уран бүтээлүүдээс гадна улсынхаа алдартай бүтээл, дэлхий дахинаа танигдсан хит дуунуудыг дуулж, олон улсын хэмжээний шоуны стандарт түвшний тоглолтуудыг үзэгчдэд толилуулсан.

“Silk Way Star” нь Төв Азид урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээг хамарсан дуучдыг нэг дор нэгтгэсэн анхны дууны төсөл болж байна. Тус шоунд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тэд нь бүгд олон улсын уралдааны шагналтан, эх орондоо танигдсан дуучид, нэр хүндтэй хөгжмийн сургуулиудын шилдэг төлөөлөл юм.

Төв Азийн шинэ соёлын брэнд төрж байна

Төсөл эхний шатнуудаасаа эхлэн олон улсын хэмжээнд түгсэн томоохон хэвлэл мэдээллийн контент болон хувирч, бүс нутгийн орнуудын хооронд соёл, урлагийн бүтээлч солилцооны шинэ талбар бий болгожээ. “Silk Way Star” нь сүүлийн жилүүдэд хэрэгжсэн хамгийн зоримог, хамгийн том амбицтай хөгжмийн төслүүдийн нэг гэж үнэлэгдэж байна.

Албан ёсны тооцоогоор оролцогч орнууд болон олон улсын телевизийн сувгуудаар уг шоуг үзэж буй үзэгчдийн нийлбэр тоо 1 тэрбумаас давсан бөгөөд энэ хэмжээний хамрах хүрээ нь “Silk Way Star”-ыг Төв Азийн шинэ соёлын брэндийн хэмжээнд гаргасан чухал үзүүлэлт болж байна.

Бакугаас Улаанбаатар хүртэл нэг тайз, нэг хэмнэл

“Silk Way Star” шоу нь Азербайжанд “Space TV”, Тажикистанд “TV Safina”, Киргизэд “Muzyka and Madaniyat”, Монголд “UBS” болон “AIST Global TV”, Узбекистанд “Zor TV”, Гүржид “Georgian Times” зэрэг сувгуудаар дамжин үзэгчдэд хүрч байна.

Казахстаны хувьд шинэ дугаар бүрийг “Jibek Joly” телевиз бямба гараг бүрийн 20:00 цагт цацдаг. Эцсийн шат энэ оны 11 дүгээр сарын 22-нд болох бөгөөд “Jibek Joly” сувгаар шууд дамжуулж, Казахстан, Азербайжан, Тажикистан, Киргиз, Монголын үзэгчдэд нэгэн зэрэг хүргэхээр төлөвлөжээ.

Ялагчийг шүүгчид ба үзэгчид хамтдаа тодруулна

Азийн энэхүү анхны мега дууны төслийн ялагчийг тодруулахдаа шүүгчдийн оноо /50 хувь/, үзэгчдийн цахим санал хураалт /50 хувь/-ыг нэгтгэсэн систем ашиглана. Үзэгчид “silkwaystar.org” цахим хуудсаар орж, өөрсдийн дэмжиж буй оролцогчдоо онлайн санал өгөх боломжтой. Ингэснээр зөвхөн шүүгчдийн шийдвэрээс гадна үзэгчдийн дуу хоолой, дэмжлэг тайзан дээрх хувь заяанд шууд нөлөөлөх юм.

“Silk Way Star” шоуг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор болон Хятадын Хэвлэл мэдээллийн группийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлж, “Silk Way Star” олон улсын төслийг бий болгосон нь Төв Азийн хөгжмийн салбарын интеграц, соёлын харилцаанд шинэ түвшин нэмж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here