25.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 1, 2025

“Согоомаа” олон ангит аймшгийн кино бүрэн эхээрээ үзэгчдэд хүрч эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Айдас, нууцлаг байдал, сэтгэлзүйн дарамттай уур амьсгалыг бүрдүүлсэн “Согоомаа” нэртэй олон ангит аймшгийн киноны бүх анги үзэгчдэд албан ёсоор хүрч эхэллээ. Ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал нь хүний амьдралд гэнэт орж ирэх үл ойлгогдох хүч, эцэг эхийн хайрын үнэ цэнэ, амьд гарахын төлөөх тэмцлийг өгүүлдэг.

Киноны үйл явдал олон жил хүүхэдтэй болохыг хүссэн Готов хэмээх өндөр настан болон түүний гэргий хоёр ой модонд төөрсөн нярайг олж гэртээ авчрах үеэс эхэлдэг. Тэд хүүхдийг хайрлан өсгөхөөр шийдэх ч удалгүй амьдрал нь эргэж, айдас, нууц, хачирхалтай үзэгдлүүд хөвөрсөөр тэднийг сорьж эхэлнэ. Бодит болон далд ертөнцийн зааг дээр амьдарч буй хөгшин хосын амьд үлдэхийн төлөөх тэмцэл үзэгчдэд гүн гүнзгий сэтгэл хөдлөл мэдрүүлэх болно.

“Согоомаа” бол үндэсний сэтгэлзүйн аймшгийн төрөлд анхдагчдын нэг бөгөөд аймшгийн уран сайхны шийдэл, сэтгэл зүйд нөлөөлөх найруулгаар онцлогтой. Тус бүтээлийг Юнивишнийн Монгол багц, LookTV-ийн Nomadia Originals цэс болон DDish телевизийн сувгаар бүрэн эхээр нь хүлээн авч үзэх боломжтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here