18.1 C
Ulaanbaatar
Лхагва, 8 сар 6, 2025

Солонгосын алдарт T-ARA хамтлаг ирэх сарын 12-нд Монголд тоглолтоо хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

К-попын хоёрдугаар үеийн хамгийн том төлөөллүүдийн нэг болох алдарт T-ARA хамтлаг ирэх сард Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тэд 2013 онд Монголд ирж, өөрсдийн уран бүтээлээ толилуулж байсан бөгөөд 12 жилийн дараа манай улсад дахин зочилж, 2025 оны 9-р сарын 12-нд “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-д өөрсдийн хит дуунуудаа сонсгохоор төлөвлөж байна. “Roly Poly”, “Day by Day”, “Sexy Love”, “Lovey Dovey”, “Cry Cry” зэрэг олон хит дуунуудаар өссөн залуусын хувьд нэгэн үдшийг дурсамжаараа өнгөрүүлэх болно.

T-ARA хамтлаг нь 2009 онд байгуулагдсан бөгөөд анх зургаан гишүүнтэй байсан. Харин өнөөдөр Jiyeon, Hyomin, Eunjung, Qri гэх дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ үргэлжлүүлж байна.

Тэд 2013 онд Монголд ирэхдээ “Number Nine” дууны шинэчилсэн клипний зураг авалтаа Монголын говь нутаг, байгальд хийсэн нь олны анхаарлыг татаж байв.

Одоогоор тоглолтын урьдчилсан захиалгын бүртгэл явагдаж байгаа бөгөөд тоглолтын үнэ болон суудал хэд байх нь тодорхойгүй байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here