27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Сонсгол муудах нь уургийн дутагдалтай холбоотой байж болзошгүйг судалгаа нотолжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Насжилттай холбоотой сонсголын алдагдлын шалтгааныг тогтоохоор Хятад болон АНУ-ын судлаачид хамтран шинэлэг судалгаа хийжээ. Судалгаагаар чихний мэдрэхүйн үсэрхэг эсүүдийн хөгшрөлт уургийн илэрхийлэлтэй холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд метформин эмийн нөлөөг туршсан байна.

Судалгааг хүнтэй ойролцоо бүтэцтэй, нас ахих тусам сонсгол нь мууддаг краб иддэг мака сармагчин дээр хийжээ. Туршилтаар тэд SLC35F1 нэртэй уургийн илэрхийлэл аажмаар буурч байгааг илрүүлсэн нь чихний үндсэн мэдрэхүйн бүтэц болох үсэрхэг эсүүдийн алдагдалд хүргэдэг ажээ. Энэ уураг нь дууны чичиргээг тархинд дамжуулах үүрэгтэй чухал үүрэгтэй.

SLC35F1 генийг туршилтаар унтраасан хулгана дээр сонсгол огцом буурсан нь уг генийг сонсголын асуудлыг оношлох, хянах биомаркер болгон ашиглах боломжтойг харуулсан байна. Судлаачдын үзэж буйгаар энэ генийг цаашид генийн эмчилгээнд ашиглах боломжтой юм.

Мөн багийнхан хөгшин сармагчинд гурван жилийн турш чихрийн шижинд хэрэглэгддэг метформиныг хэрэглүүлж үзэхэд мэдрэхүйн эсүүдийн тоо нэмэгдэж, хөгшрөлтийн явц удааширсан дүн гарчээ. Метформин нь хүний биед хэрэглэхэд аюулгүй эм тул сонсголын алдагдлын эсрэг эмчилгээний хэрэгсэл болох боломжтой гэж судлаачид дүгнэжээ. Гэвч энэхүү үр дүнг баталгаажуулахын тулд хүн дээр нэмэлт эмнэлзүйн туршилт хийх шаардлагатайг онцолсон байна.

Хөгшрөлттэй холбоотой сонсголын алдагдал буюу presbycusis нь дэлхий даяар өндөр настнуудын дунд хамгийн өргөн тархсан асуудал бөгөөд энэ нь яриа ойлгоход бэрхшээл үүсгэх, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна сэтгэцийн хямрал, танин мэдэхүйн доройтол зэрэгт хүргэх эрсдэлтэй байдаг.

Өмнө нь ийм судалгааг голчлон хулгана дээр хийдэг байсан ч энэ удаа хүний чихний бүтэцтэй хамгийн төстэй амьтан болох мака сармагчин дээр хийсэн нь үр дүнгийн нарийвчлалыг нэмэгдүүлжээ.

Судалгааны үр дүнг Nature Aging сэтгүүл зургаадугаар сарын 20-нд нийтэлсэн бөгөөд ирээдүйд хувь хүнд тохирсон сонсголын эмчилгээний шинэ шийдэл боловсруулахад суурь болно гэж судлаачид найдаж байна.

Энэхүү судалгаанд Бээжингийн Сюанвү эмнэлэг, Хятадын ШУА-ийн Зоологийн хүрээлэн, Шандунгийн Анагаах Ухааны Академи, Зүүн Өмнөд Их Сургууль болон АНУ-ын Altos Labs зэрэг байгууллагууд хамтран оролцжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here