Сөүл шийдвэр гаргалаа: “Ulaanbaatar” нэрийг албан ёсоор хэрэглэж эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын нийслэлийн нэрийн галигийг шинэчилж, өмнө хэрэглэж байсан “Ulan Bator”-ыг “Ulaanbaatar” болгон албан ёсоор өөрчилжээ.

Энэхүү өөрчлөлт нь хоёр улсын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаа идэвхжиж буйтай холбоотой гэж үзэж байна. Шинэ бичлэг нь монгол хэлний дуудлагад илүү ойр төдийгүй олон улсад түгээмэл хэрэглэгддэг хувилбартай нийцэж байгаа юм.

Уг шийдвэрийг гадаад орны нэршлийн асуудлыг хариуцсан холбогдох хороо хэлэлцэн баталсан байна. Ингэснээр нийслэлийн нэрийг тухайн улсын бодит дуудлага, бичлэгт нийцүүлэн хэрэглэх бодлогыг баримталж эхэлж буйг илэрхийлжээ.

Цаашид “Ulaanbaatar” гэсэн бичлэгийг БНСУ-ын төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудас, аялал жуулчлалын материал, Элчин сайдын яамдын мэдээлэл болон эрдэм шинжилгээний баримтуудад нэг мөр ашиглах юм.

Албаны хүмүүсийн үзэж буйгаар энэхүү шинэчлэл нь Монгол Улсын аялал жуулчлалын брэндийг бэхжүүлэх, соёлд суурилсан аяллыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу