-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Сөүл шүүх экс тэргүүн хатагтайд 20 сар: бэлгийн хэрэг ил болов уу?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шүүхийн шийдвэр ба цагаатгасан хоёр хэрэг

Өчигдөр Сөүл хотын шүүх Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, 20 сарын хорих ял оноожээ. Харин хувьцааны хууль бус арилжаанаас ашиг олсон гэх хэрэг, мөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн санал асуулгын үр дүнг үнэ төлбөргүй авч, улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн гэх хоёр хэргийг нь цагаатгасан байна.

Дээр дурдсан сонгуульд түүний нөхөр Юн Сүк Ёл ялж байсан юм. Түүнчлэн Юн 2024 оны сүүлээр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэргийнхээ эхний шүүх хурлаас таван жилийн хорих ял сонсоод байгаа гэж мэдээлэгдэв. 52 настай Ким Кён Хиг өчигдөр шүүх гэмт хэрэгт буруутгаснаар тэд Өмнөд Солонгосын түүхэнд хоёул яллагдсан анхны ерөнхийлөгчийн гэр бүлийн хос болж байна.

Шүүгчийн дүгнэлт, Ким Кён Хигийн мэдэгдэл

Сөүлийн Төв Тойргийн Шүүхийн шүүгч У Ин Сун тэргүүн хатагтай асныг “албан тушаалаа хувийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болгон урвуулан ашигласан” гэж дүгнэжээ.

“Албан тушаал өндөр байх тусмаа ийм үйлдлээс ухамсартайгаар зайлсхийдэг байх ёстой. Шүүгдэгч үүнийг үл тоомсорлосон бөгөөд өөрийн хувийн эрх ашгийг дээгүүр тавьсан байна” гэж шүүгч цааш нь дүгнэлтээ уншсан юм.

Шийдвэр гарсны дараа Ким Кён Хи “Би шүүхийн хатуу сануулгыг анхааралтай сонсож, ач холбогдлыг нь нухацтай авч үзэх болно. Дахин хэлэхэд би бусдын санааг зовоосон асуудлынхаа төлөө хүн бүрээс уучлал гуйж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр өмнө нь бүх буруутгалыг үгүйсгэж байсан юм.

80 сая воны бэлэг, торгууль ба цаашдын хоёр хэрэг

Тусгай прокурорын багийн тогтоосноор тэргүүн хатагтай асан 2022 оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд бизнесийн ашиг сонирхлыг нь дэмжих амлалтынхаа хариуд Эв Нэгдлийн Сүмээс 80 сая воны, 56,000 ам.долларын үнэлгээтэй бэлэг авсан байна. Үүнд Graff брэндийн хүзүүний алмаазан зүүлт, хэд хэдэн Chanel цүнх багтаж байсан гэж мэдээлжээ.

Прокурорын баг түүнийг гурван хэрэгт буруутгаж, 15 жилийн хорих ял болон хоёр тэрбум воны торгуулийн шийтгэл оноох хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх зөвхөн нэг хэрэгт нь шийтгэл оноож, үлдсэн хоёрыг нь “гэмт хэргийн ноцтой бүрдэлгүй” гэж үзээд цагаатгажээ. Гэсэн ч шүүхийн шийдвэрээр Ким Кён Хи 12.85 сая вон төлөх, бэлэгт авсан хүзүүний алмаазан зүүлтийг буцааж өгөх болсон байна.

Одоо тэргүүн хатагтай асан өөр хоёр хэргийн шүүх хурлыг хүлээж байгаа аж. Нэг нь Ард Түмний Хүч консерватив намд Эв Нэгдлийн Сүмийн гишүүдийг бөөнөөр элсүүлэх ажилд оролцсон гэх хэрэг, нөгөө нь засгийн газрын өндөр албан тушаалд бусдыг томилуулахын тулд хээл хахууль авсан гэх хэрэг юм. Ким Кён Хи өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хоригдож байгаа бөгөөд мөрдөн шалгах явцад Эв Нэгдлийн Сүмийн тэргүүн Хан Хак Жаг мөн баривчлагдсан байна.

Эрүүгийн хэрэгтэй зэрэгцэн тэргүүн хатагтай асан өөр маргаантай асуудлуудад нэр холбогдож байв. Тухайлбал өнгөрсөн онд магистрын диссертацаа бусдаас хуулбарласныг нь тогтоосны дараа Сүкмёнгийн Эмэгтэйчүүдийн Их сургууль түүний 1999 онд авсан боловсролын зэргийг хүчингүй болгосон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу