-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Spring Airline Шанхай–Улаанбаатар чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шанхай хотод төвтэй Хятадын томоохон агаарын тээврийн компаниудын нэг “Spring Airline” 2026 оноос эхлэн Шанхай–Улаанбаатар–Шанхай чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ.

Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашнямтай уулзаж, бэлтгэл ажил болон үйл ажиллагааныхаа талаар танилцуулан, хамтран ажиллах санал тавьсан байна. Шанхай–Улаанбаатар чиглэлд шууд нислэг нээгдсэнээр БНХАУ болон бусад улсаас Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх ач холбогдолтой гэж онцлов.

Тус компани одоогийн байдлаар 134 онгоцтойгоор дэлхийн 12 орон руу 50 чиглэлд нислэг үйлддэг байна. Нислэгийн үйл ажиллагаанаас гадна аялал жуулчлалын тур оператор үйлчилгээ үзүүлдэг нь мөн онцлог гэж мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу