18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Судалгаа: Гадаадад ажиллаж, суралцаж буй монголчууд нэг жилийн дотор ₮124 тэрбумыг ар гэртээ илгээжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр (2025.06.16) олон улсын мөнгөн гуйвуулгын өдөр тохиож буйтай холбогдуулан Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (IOM Mongolia) “Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” нэртэй 2024 оны өрхөд суурилсан судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 6.1 хувь буюу 57,896 өрх гадаадад нэг болон түүнээс дээш гишүүнээ амьдруулж буй бөгөөд тэдгээр иргэд ихэвчлэн БНСУ, АНУ, Япон, Чех, Швед зэрэг орнуудад оршин суудаг байна. Гадаадад амьдарч буй иргэдийн дундаж нас 32.1 байгаа нь тэд хөдөлмөрийн насныхан болохыг харуулжээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн дийлэнх нь эдийн засгийн зорилгоор буюу хувиараа ажиллах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, албан томилолтоор явагсад байсан бол 35.9 хувь нь боловсролын зорилгоор гадаад улсад байгаа аж. Эдгээр иргэдийн 53.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь ялангуяа Европ болон Америкийн орнуудад суурьшсан хүн амын дунд ажиглагддаг онцлог гэжээ.

Судалгаанд дурдсанаар 2023-2024 оны хоорондох нэг жилийн хугацаанд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд Монгол дахь гэр бүлийнхэндээ нийт 124.2 тэрбум төгрөгийн мөнгөн гуйвуулга, түүнээс гадна 24.8 тэрбум төгрөгтэй тэнцэх эд зүйлсийн илгээмж илгээжээ. Ингэснээр нийт шилжүүлгийн хэмжээ 149 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нэг өрхийн хэмжээнд авч үзвэл, гадаадаас дэмжлэг хүлээн авсан өрх жилд дунджаар 6.6 сая төгрөгийн орлого авч, өрхийн эдийн засаг, өдөр тутмын хэрэгцээг хангах, эрүүл мэнд, боловсрол, өр барагдуулах, орон сууц худалдан авах зэрэг зорилгоор уг орлогыг ашигласан байна.

Энэхүү судалгаа нь гадаад дахь монголчуудын илгээж буй мөнгөн дэмжлэг нь зөвхөн амьжиргаанд бус, мөн хүний хөгжил, хөрөнгө оруулалт, хуримтлалд чухал хувь нэмэр оруулж буйг онцолсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here