12.3 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

Сүхбаатар аймагт бага насны хүүхдэд менингитийн халдвар илэрч, хариу арга хэмжээ авч байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд бага насны хүүхдэд менингитийн халдварт өвчний үүсгэгч илэрсэн талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, тавдугаар сарын 6-нд халдварын сэжигтэй тохиолдол илэрч, лабораторийн шинжилгээний дүнгээр менингитийн үүсгэгч илэрсэн нь батлагджээ.

Улмаар тухайн хүүхэдтэй хавьталд орсон 19 иргэнд яаралтай хариу арга хэмжээ авч, тандалт хийсэн бөгөөд одоогоор нэмэлт халдвар бүртгэгдээгүй байна. Эрүүл мэндийн яамны харьяа ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг гурав дахь өдрөө сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж.

Өвчилсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд хэвээр байгаа ч эхэн үеийн шинж тэмдгүүд тогтворжсон бөгөөд тууралт шинж тэмдэг илрээгүй учир эмчилгээг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлжээ.

ЭМГ-ын мэдээлснээр, тус суманд байрлаж, хүүхдэд шуурхай эмчилгээ үзүүлж буй багийн бүрэлдэхүүнд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Ууганцэцэг болон халдвартын их эмч н.Болор нар ажиллаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here