19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Сүхбаатар аймагт менингитийн тохиолдол бүртгэгдэж, нэг настай хүүхдийг шилжүүлэн эмчилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд нэг настай хүүхэд менингитийн халдвараар өвдсөн тохиолдол бүртгэгдэж, одоогоор тухайн хүүхдийг аймгийн эмнэлэгт шилжүүлэн эмчилж байгаа талаар ХӨСҮТ мэдээллээ. Халдварын сэжигтэй тохиолдол 2025 оны тавдугаар сарын 6-ны 21:00 цагийн орчимд илэрч, батлагдсан байна.

ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг шилэн шийдвэр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажилласан болохыг албаныхан онцолжээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа гэдгийг мэдээлж байна.


Менингит – хүүхдүүдийн дунд хамгийн аюултай халдваруудын нэг

ХӨСҮТ-өөс анхааруулж буйгаар, менингококкт халдвар буюу “цахилгаан менингит” нь:

  • Агаар дуслын замаар
  • Шүлсээр дамжин халдварладаг
  • Халдвар авсан хүүхдүүдийн 80-85% нь 4 нас хүрээгүй байна

ХӨСҮТ-ийн эмч нарын зөвлөмж:

  • Хүүхдийг үнсэхгүй байх
  • Гэр орноо тогтмол цэвэрлэж, ариутгах
  • 38 хэмээс дээш халуурвал, гэрэл болон дуу чимээнд мэдрэг байвал, толгой өвдвөл яаралтай эмнэлэгт хандах

Халдварын онцлог:

  • Нянгийн тархалт маш хурдан: 12-16 цагийн дотор шинж илэрдэг
  • Халдвар авсан хүүхэд гэнэт өндөр халуурч, шоконд орох эрсдэлтэй
  • Эмнэлэгт хожуу хандвал нас барах магадлал өндөр: 60-70%

Түүнчлэн, өвчин үүсгэгч нян нь гадаад орчинд тэсвэр муутай бөгөөд:

  • Тасалгааны дулаанд: 1-3 цаг
  • Нарны гэрэлд: 2-8 цаг
  • Ариутгагч бодист: 1-2 минутын дотор устдаг

2025 онд өмнө нь Налайх дүүрэгт нэг тохиолдол бүртгэгдэж, хүүхэд харамсалтайгаар нас барсан тохиолдол гарч байв. Иймээс эцэг эхчүүд ханиад, томуутай андуурахгүй байж, хүүхдийн халуун, тууралт, мэдрэмжийн өөрчлөлтөд анхааралтай байх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here