10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Сурагчдын дөрөвний нэг нь электрон тамхи хэрэглэж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, 13–17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь тогтмол хэрэглэдэг гэсэн анхаарал татсан тоо баримтыг эрх бүхий байгууллагууд танилцууллаа.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалж буй.

Ажлын хэсгийнхэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон нийслэлийн Боловсролын газартай хамтран тус хуулийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давсан гэсэн ноцтой дүгнэлт гарчээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг хууль, бодлогын хүрээнд илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг онцолсон бөгөөд:

  • Хүүхэд, залуусыг хорт зуршлаас хамгаалах
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
  • Шинэ төрлийн тамхины хэрэглээтэй тэмцэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх
    зэрэг асуудлаар санал солилцлоо.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here