Францын зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”-ээс сэдэвлэсэн визуал драм, Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан”-д тулгуурласан хүүхдийн жүжиг, мөн Александр Дюмагийн бүтээлээс сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драм зэрэг бүтээлүүдээрээ “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдгүүдээр тодорч байсан “Pro” театрынхан энэ оны дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг шинэчлэн найруулж, “Сүүлчийн бороо” нэртэй мета драмын хэлбэрээр тайзнаа амжилттай тавьсан.
Долоохон удаагийн тоглолттой онцгой бүтээл
Тус театрын уран бүтээлчид олны талархлыг хүлээсэн уг жүжгээ өнөөдөр буюу 2025.11.13-ны өдрөөс дахин толилуулж эхэллээ. “Сүүлчийн бороо” нь:
- Найз нөхдийн харилцаа
- Хайр, дотно холбоо
- Хувь хүний дотоод тэмцэл
- Амьдралын үнэ цэнэ
гэсэн сэдвүүдийг зангидан хүний сэтгэл зүй, амьдралын утга учрыг гүн хөндсөн уран бүтээл гэдгээрээ онцлог.
Тоглох газар
Жүжгийг РЦНК — Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа тоглоно. Хязгаартай тоотой тоглолттой тул үзэгчид эртнээс тасалбар авах шаардлагатай.
Тасалбарын мэдээлэл
Жүжгийн тасалбарыг ticket.mn цахим хуудсаар худалдаж авах боломжтой.





