23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Taeyang, Ailee нар Монголд: “Super Concert 2025” — Монголын соёлын түүхэнд шинэ хуудас нээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургаадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Super Concert 2025” тоглолтод дэлхийн хэмжээний K-pop одод болох BIG BANG хамтлагийн гишүүн Taeyang (Dong Young Bae), чадварлаг дуучин Ailee (Amy Lee) нар Монгол Улсад хүрэлцэн ирж, монгол шүтэн бишрэгчидтэйгээ уулзах нь тодорхой боллоо. Энэ нь Солонгос-Монголын хамтарсан анхны албан ёсны энтертайнмент байгууллага болох “Evandis Entertainment” компанийн урилгаар хэрэгжиж буй түүхэн үйл явдал юм.

Тоглолтын талаар өнөөдөр Evandis компанийн зүгээс мэдээлэл хийж, Монголд анх удаа ийм хэмжээний супер одууд албан ёсоор зочилж байгаа нь K-pop салбар Монголд анхаарал хандуулж эхэлснийг илтгэж буйг онцоллоо. Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмийн үйл ажиллагаа биш, харин Монгол Улсыг олон улсад сурталчлах, соёлын солилцоог бэхжүүлэх, энтертайнмент салбарыг хөгжүүлэх зорилготой өргөн цар хүрээтэй төсөл юм.

Evandis Entertainment компанийн гүйцэтгэх захирал John Ko хэлэхдээ:

“Taeyang, Ailee зэрэг дэлхийн хэмжээний супер одууд Монголд хүрэлцэн ирнэ гэдэг нь түүхэн үйл явдал юм. Хөгжим бол дэлхий нийтийн нийтлэг хэл бөгөөд энэ тоглолт Монголыг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Зөвхөн санхүүжилт байлаа гээд энэ хэмжээний оддыг авчрах боломжгүй. Бид олон улсын агентлагуудтай тууштай, урт хугацааны хэлэлцээр хийсний үр дүнд өнөөдрийн амжилтад хүрсэн.”

Тоглолтод Монголын уран бүтээлчдээс Morningstar, Tsetse, FOUX, DIOD, AM-C нар оролцож, монгол дуу хөгжмийг дэлхийн тайзтай хослуулах боломж бүрдэнэ. Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын ажилтан ажиллах бөгөөд өмнөх тоглолтуудын туршлага дээр үндэслэн хамгаалалтын тогтолцоог хоёр дахин нарийвчилсан төлөвлөгөөгөөр хэрэгжүүлж байгаа аж.

Тасалбарууд нь энгийн, хосын, шүтэн бишрэгчийн, VIP зэрэг ангиллаар худалдаалагдаж байгаа бөгөөд тоглолтын үеэр шүтэн бишрэгчдэд зориулсан эерэг уриалга, зөвлөмж бүхий мэдээллийг хүргэх аж.

Taeyang, Ailee нарын Монголд ирэх нь зүгээр нэг концерт бус, харин соёлын түүхэнд шинэ хуудсыг нээх онцгой үйл явдал хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Мөн тэднийг Монголын уламжлал, байгальтай танилцуулах зорилгоор Тэрэлж рүү аялуулах, морь унуулж үзүүлэх зэрэг төлөвлөгөөг боловсруулсан тухай мэдээллээ. Хэдий энэ бүхнийг бүрэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй ч, Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлахын төлөө тууштай ажиллахаа Evandis Entertainment илэрхийлж байна.

“Super Concert 2025” нь зөвхөн дуу хөгжмөөр сэтгэл хөдөлгөх бус, дэлхийн уран бүтээлчдийн өндөр түвшний тайзны урлагийг мэдрүүлэх, монгол үзэгчдэд дурсамжтай өдөр бэлэглэх, ирээдүйн хамтын ажиллагааны гүүр болох чухал арга хэмжээ болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here