-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

“Талын жавхаа 2026” адууны соёлын өдөрлөг нэгдүгээр сарын 24-нд болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Чингис хааны хүрээ”-нд зохион байгуулна

“Талын жавхаа 2026” адууны соёлын өдөрлөг энэ сарын 24-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдана.

Өдөрлөгийн зорилго: өвлийн аялал жуулчлал, адуу дагасан өв соёлыг түгээх

Тус арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй болон адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалж залуу үед өвлүүлэх, адууг брэнджүүлэх зорилготой гэж мэдээлэв.

Оролцогчдод нээлттэй үзвэр, үйл ажиллагаанууд

Өдөрлөгийн үеэр иргэд дараах үйл ажиллагаанд оролцох боломжтой байна.

  • Адуучин залуусын уурга, бугуйл шидэлтийн ур чадварыг үзэх
  • Морь, тэмээ, пони морь унах
  • Морин чаргаар гулгах
  • Монгол банхар, тайга нохой үзэх
  • Үндэсний худалдаа, үйлчилгээний хэсгээр зочлох
  • Үзэгчдийн дундах тэмцээнд оролцох
  • Хээрийн цай амтлах

Зохион байгуулагчид

Өдөрлөгийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, “Тэнгэрийн нүүдэлчин” төсөл, “Хушхан” брэнд хамтран зохион байгуулах юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу