Монголын стартап экосистемд шинэлэг шийдлүүдээр хүч түрэн гарч ирсэн Tapa компани зорчих үйлчилгээний дараагийн шинэ үеийг эхлүүллээ. 2021 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Tapa технологи, инновацыг аялал, тээврийн салбарт амжилттай нэвтрүүлж, өнөөдөр 1.1 сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний супер аппликейшн болжээ.
Tapa-ийн алсын хараа зөвхөн өнөөдрийн хэрэгцээг биш, ирээдүйн ухаалаг хэрэглээний экосистемийг бий болгоход чиглэж байна. Үүний нэг илэрхийлэл нь дотоодын зах зээлд тэргүүлэхийн зэрэгцээ гадаадад амьдарч буй монголчууд болон гаднын иргэдэд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн явдал юм.
Шинэ “Тапа Такси” үйлчилгээ нь:
Байршилд суурилсан хурдан жолооч холболт,
Ухаалаг захиалга, багц сонголт,
Бүх төрлийн цахим төлбөрийн системээр үйлчлэх зэрэг олон давуу талтай.
Эдгээр нь хэрэглэгчдэд илүү хурдан, найдвартай, тав тухтай зорчих боломжийг олгоно.
Tapa супер аппликейшнээр авах боломжтой үйлчилгээний багц:
Аялал жуулчлал: Нислэг, аяллын захиалга, зочид буудал, амралтын газар, даатгал, eSIM.
Хөдөлгөөнт тээвэр: Хот доторх скүүтер, дугуй, мопед, такси, автобус, хүргэлт, галт тэрэг, U Money цэнэглэлт.
Финтек ба санхүү: BNPL, онлайн зээл, цахим төлбөр тооцоо.
Энтертайнмент: tapa Game, хонжворт сугалаа.
Tapa — амьдралыг хөнгөвчилж, ирээдүйг ойртуулдаг ухаалаг дижитал туслагч билээ.