7.1 C
Ulaanbaatar
Лхагва, 9 сар 10, 2025

Тарваганы мах идсэнээ хэлээгүйгээс онош хоцорч, халдварын эрсдэл нэмэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тарваган тахлын нөхцөл байдал болон анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Нөхцөл байдал

  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн тарваганы мах идсэнээ эмч нарт хэлээгүйгээр олон эмнэлгээр явжээ.
  • Энэ хугацаанд өвчний шалтгаан тодорхойгүй байсан тул оношилгоо удааширч, халдвар дамжих ноцтой нөхцөл үүссэн байна.
  • Иргэн комд орсны дараа ар гэрийнхэн нь “тарваганы мах идсэн” тухай мэдээлснээр л онош батлагдсан аж.

Эрүүл мэндийн байгууллагын эрсдэл

  • Сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрчимт эмчилгээний тасгийн ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд орсон.
  • Сайд Ж.Чинбүрэн: “Тарваган тахал ямар аюултайг бид мэднэ. Хамгийн чухал нь тарвага агнахгүй байх, халдварыг тараах эрсдэлээс сэргийлэх” гэж онцоллоо.

Авсан арга хэмжээ

  • 110 иргэнийг нэгдүгээр хавьталд тооцон хяналтад авчээ.
  • УОК болон аймгийн Онцгой комисс хатуу дэглэм тогтоосон хэвээр:
    • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон.
    • Худалдаа, аж үйлдвэрийн газруудыг хаасан.
    • Есдүгээр сарын 15 хүртэл Хөвсгөл аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон.
  • Нэмж, Улаанбаатараас явуулын баг болон хоёр хөдөлгөөнт лаборатори илгээсэн.
  • Эдгээр лабораторийн тусламжтайгаар 72 цагийн дотор нян судлалын шинжилгээ хийж, халдварыг илрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
  • Мөн ХӨСҮТ, НЭМҮТ, Зоонозын үндэсний төвийн багууд газар дээр нь ажиллаж байна.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here