-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Таван шарын нүхэн гарц дээр 90 метрийн явган хүний гүүр барина

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зун гэхэд ашиглалтад оруулах 90 метрийн гүүрэн гарц

Нийслэл энэ жил Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Төслийг зундаа багтаан дуусгаж, зорчигчдод нээлттэй болгохоор тооцжээ.

Шинэ гүүрэн гарц ашиглалтад орсноор явган зорчигчид авто зам болон төмөр замын хөдөлгөөнөөс тусгаарлагдан, илүү аюулгүй зорчих нөхцөл бүрдэх юм. Мөн гүүрэнд 3 орц, гарцтайгаар рамп, пандус шийдэж өгснөөр иргэдэд тэгш, хүртээмжтэй зорчих боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Хүртээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх шийдлүүд

Орц, гарцыг ийм хэлбэрээр төлөвлөснөөр өгсөх, уруудах хөдөлгөөн огцом налуугүй байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй хүмүүс, дугуйтай зорчигчид илүү аюулгүй, тав тухтай зорчиход ээлтэй гэж инженерүүд тайлбарлажээ.

Нийслэл өмнөх жилүүдэд хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй томоохон гудамж, гарцуудад явган хүний гүүрэн гарцыг хэд хэдэн байршилд барьж, ашиглалтад оруулж байсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу