-1.4 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 11, 2026

Тбилисийн Их дуулгад Монголын есөн жүдоч хүч сорихоор боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жүдо бөхийн томоохон тэмцээн Гүржийн нийслэлд болно

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Их дуулга ангиллын цуврал тэмцээний дараагийн шат Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулагдах гэж байна.

2026 оны гурав дахь Их дуулга тэмцээнд дэлхийн 55 улсын 440 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд өндөр өрсөлдөөнтэй барилдаанууд болох төлөвтэй байна.

Монголын баг есөн тамирчнаар оролцоно

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас нийт есөн жүдоч оролцохоор бүртгүүлсэн байна. Тамирчид эрэгтэй болон эмэгтэй хэд хэдэн жинд хүч сорих юм.

Эрэгтэйчүүд

  • 60 кг: Олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат
  • 60 кг: Н.Мэндсайхан
  • 66 кг: ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк
  • 66 кг: Олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж
  • 73 кг: Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар

Эмэгтэйчүүд

  • 48 кг: Залуу мастер А.Мишээл
  • 57 кг: Олон улсын хэмжээний мастер М.Цэндбазар
  • 63 кг: ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн
  • 78 кг: Спортын мастер Ж.Урангоо

К.Ёолк шинэ жинд анх удаа барилдана

ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк энэ удаад 66 кг-ын жинд Их дуулга тэмцээнд анх удаа хүч сорих гэж байна. Түүний хувьд шинэ жиндээ ямар амжилт гаргах нь сонирхол татаж байгаа юм.

Ц.Цогтбаатар олон улсын дэвжээнд эргэн ирнэ

Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас хоёр жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй байсан.

Тэрбээр хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сард Казахстан улсад болсон Барсигийн Их дуулга тэмцээнд барилдсан юм.

Сүүлийн үед бэртлээ бүрэн эдгээж, өнгөрсөн сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Ц.Цогтбаатар Тбилисийн Их дуулга тэмцээнээр олон улсын татамид эргэн ирж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу