2025 оны BLAST.tv Austin Major тэмцээний финалын үеэр Team Vitality-ийн ялалтыг 1,761,225 хүн шууд дамжуулалтаар үзсэн тухай Esports Charts мэдээллээ. Энэ үзүүлэлт нь хятадын платформууд болон TheMongolZ багийн дотоодын фанатуудын офлайн үзэлт-ийг тооцоогүй тоо бөгөөд CS2-ийн тэмцээний шинэ дээд амжилт болж байна.
Vitality дахин аварга болов
Team Vitality баг энэ ялалтаараа BLAST.tv Paris Major 2023-ийн дараа хоёр дахь удаагаа мэйжорын аваргын цом хүртэж, 500,000 ам.долларын шагнал хүртсэн байна. Багийн од тоглогч Матье “ZywOo” Эрбо энэхүү тэмцээнд дараалан долоо дахь MVP (хамгийн үнэ цэнтэй тоглогч)-ийн шагналын эзэн болж, esports-ийн түүхэнд ховор амжилт тогтоолоо.
TheMongolZ баг түүхэн амжилтаа ахиуллаа
Финалд шалгарч, дэлхийн анхаарлыг татсан TheMongolZ баг энэ удаагийн тэмцээнээс 170,000 ам.долларын шагнал хүртэж, хоёрдугаар байрт орлоо. Монголын үзэгчид багийнхаа тоглолтыг талбай дээр, кинотеатрууд, спортын заал, ресторан зэрэг газруудад хамтдаа үзэж, өмнө байгаагүй хүчтэй дэмжлэг үзүүлсэн нь онцгой үзэгдэл байв.
BLAST.tv Austin Major 2025 тойм
- Хэзээ: 2025 оны 6-р сарын 3–22
- Хаана: Остин, АНУ
- Тэмцээний бүтэц: Гурван шатлалт хэсэг + Плей-офф
- Нийт шагналын сан: 1.25 сая ам.доллар
Тус тэмцээн дэлхийн шилдэг багуудыг нэгтгэж, esport-ийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан гэдгийг статистик нь илтгэж байна. Монголын TheMongolZ багийн дотоодын болон олон улсын амжилт нь залуу тоглогчдод томоохон урам зориг өгч, esport-ийн ирээдүйг гэрэлтүүлж байна.