“Nomadia” пикчерс болон “Ai” продакшн хамтран шинэ уран бүтээл төрүүлжээ. Тэдний хамтын бүтээл болох “Тэг цэг үйлдэл” нэртэй уран сайхны кино ирэх аравдугаар сард албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Киноны зохиолыг найруулагч Э.Алдар бичиж, өөрөө найруулсан бөгөөд гол дүрд жүжигчид С.Ариунбямба, У.Уянга, М.Төгөлдөр нар тогложээ. Уран бүтээлчид энэхүү кинонд огтхон ч төсөөлөөгүй шинэ өнцөг, шинэлэг дүр төрхийг үзүүлэхээр зорьсон гэдгийг онцолж байна.
Ийнхүү үзэгчдийг хүлээлтэд оруулсан “Тэг цэг үйлдэл” киноны албан ёсны нээлт тун удахгүй болох нь ээ.