18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Тэтгэврийн хувьсгал: Ахмадууд олон эх үүсвэртэй орлоготой болох шинэ хууль боловсруулагдлаа!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургадугаар сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн тогтолцоонд суурь шинэчлэл хийх чиглэлээр чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ахмад настнуудад олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, даатгуулагчдыг илүү удаан хугацаанд шимтгэл төлөхийг урамшуулах зорилт тавигдаад байгаа билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх эхний алхам болгон “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Энэ хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, мөн тэтгэврийн өвлөлтийг зохион байгуулах зэрэг олон талт харилцааг зохицуулахаар боловсруулагджээ.

Хууль батлагдсанаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог зохицуулсан эрх зүйн орчин бүрэлдэх бөгөөд энэ нь тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гишүүд өөрийн хуримтлалыг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээл зэрэгт зориулах боломжтой болох юм. Мөн санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмадууд олон эх үүсвэрээс орлого олж, тэтгэвэр нь өвлөгдөх боломжтой болох чухал нөхцөлүүдийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Тэтгэврийн шинэчлэл нь зөвхөн ирээдүйн тэтгэврийн хэмжээ нэмэгдэхэд бус, иргэдийн хуримтлал үүсгэх, санхүүгийн хариуцлагатай байх дадал суулгах, улмаар өндөр насандаа амьдралын чанартай байх үндэс суурийг тавих юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here