2020 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу ахмад настнуудын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарч, Засгийн газраас нийт 736 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүнээс гадна зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход 236 тэрбум төгрөг зарцуулсан юм.
Эдгээр нийт зардлыг Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан нөхөх зорилго тавьж, үүргийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид хүлээлгэжээ. Гэвч тус компани өдийг хүртэл ердөө 80 тэрбум төгрөгийг л барагдуулсан бөгөөд 850 тэрбум төгрөгийн өр өнөөг хүртэл төлөгдөөгүй хэвээр байна.
Хамгийн гол нь, үлдэгдэл 850 тэрбум төгрөг одоо “төлөгдөх боломжгүй өр” гэсэн ангилалд орсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь улсын төсөвт болон эрдэс баялгийн салбарт томоохон дарамт болохоор байна.
Мөнгө хуваарилсан ч үр дүн алга… Энэ бол анхных биш
Одоо ядаж энэ асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна