Монголын нэрийг дэлхийд дуурсгаж буй “The Hu” хамтлаг 2025 оны зуны Европын аялан тоглолтоо амжилттай үргэлжлүүлж байна. Тэд өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд Турк улсад, улмаар долдугаар сарын 18-нд Финланд улсад тоглолтоо хийхээр товложээ.
“The Hu” хамтлаг энэ удаагийн аялан тоглолтоороо Европын хөгжмийн сонирхогчдод монгол урлаг, соёлын онцлогийг дахин мэдрүүлж байгаа бөгөөд фэнүүд нь тэднийг халуун хүлээн авсаар байна.
Европын тоглолтоо дуусгасны дараа тус хамтлаг эх орондоо ирж, долдугаар сарын 31-нд Увс аймгийн 100 жилийн ойн баярт зориулан тусгай тоглолт хийхээр төлөвлөсөн байна.