-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

“The Hu” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцанд МУГЖ цол хүртээнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“The Hu” хамтлагийн хөгжимчин, хөөмийч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Нямжанцанд Монгол Улсын гавьяат жүжигчин (МУГЖ) цол хүртээхээр болжээ. Түүний хувьд үндэсний язгуур урлагийг орчин үеийн рок урсгалтай хослуулсан “The Hu” хамтлагийн уран бүтээл, тайзны тоглолтод онцгой үүрэг гүйцэтгэж, хөөмий, уламжлалт дуурьсгалын өвийг олон улсад таниулан дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн уран бүтээлчдийн нэг юм.

Энэ талаар хамтлагийн ахлагч Ц.Галбадрах олон нийтэд хандан баяр хүргэж, Г.Нямжанцаныг хамтлагийн залуусыг манлайлж, дүү нартаа урам зориг өгдөг “хүчит ах” хэмээн онцолсон байна. Тэрээр “Гал морин жилийнхээ босгон дээр Хү хамтлагийн залуусаа түүчээлэн төр түмэндээ хүндлэгдэж МУГЖ хэмээх эрхэм алдар цол хүртсэн эрхэм Г.Нямжанцан ахдаа халуун баяр хүргэе. Үргэлж дүү нартаа эрч хүч урам зориг хайрладаг хүчит ахдаа бүхий л сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хү-гийн салхит шонхор минь улам өөдөө дүүлэн нис” гэжээ.

Г.Нямжанцанд МУГЖ цол хүртээх шийдвэр нь зөвхөн нэг уран бүтээлчийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг биш бөгөөд үндэсний хөгжмийн өв, биет бус соёлын өвийг шинэ хэлбэрээр түгээн дэлгэрүүлж, олон улсын тайзнаа Монголын нэрийг дуурсгаж буй уран бүтээлчдийн оролцоо, нөлөөг мөн тодотгож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу