-4.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 14, 2025

“The Huns Esports” баг CS Asia Championships 2025 тэмцээний эхний тоглолтдоо ялагдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хятадын Шанхай хотод зохион байгуулагдаж буй цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн CS Asia Championships 2025 тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь нэг сая ам.долларын шагналын сантай бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “The Huns Esports” баг оролцож байна.

Тэмцээний бүтэц

Тэмцээнд нийт 16 баг оролцож, хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд

  • Хэсэг тус бүрээс гурван баг плейофф шатанд шалгарна
  • Хоёр дараалан хожигдсон багууд тэмцээнээ өндөрлүүлнэ
  • Хоёр хожсон багууд дараагийн шатанд автоматаар шалгарна

Монголын төлөөлөл эхний тоглолтдоо ялагдлаа

Манай улсын “The Huns Esports” баг өнөөдөр Францын “3DMAX” багийн эсрэг анхны тоглолтоо хийж, 1:13-ийн харьцаатай ялагджээ.

Энэхүү ялагдлын дараа “The Huns” баг А хэсгийн доод шатнаас тэмцээнээ үргэлжлүүлэх бөгөөд өнөөдөр 15:00 цагт ОХУ-ын “Virtus.pro” багийн эсрэг тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглоно. Хэрэв тэд энэ тоглолтод ялалт байгуулбал маргааш 17:00 цагт дараагийн тоглолтоо хийх юм.

Шагналын сан

1-р байр — 400,000 ам.доллар
2-р байр — 170,000 ам.доллар
3-р байр — 130,000 ам.доллар

Монголын шилдэг төлөөлөл

“The Huns Esports” баг энэ онд болох хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest Major 2025 тэмцээнд оролцох эрхээ аваад байгаа юм.

Багийн бүрэлдэхүүн:
“nin9” (Г.Есөнтөмөр)
“Bart4k” (Б.Баатархүү)
“cobrazera” (У.Анарбилэг)
“xerolte” (Э.Мөнхтогтох)
“skOR” (Б.Тэнгис)

Монголын цахим спортын нэрийн хуудас болсон “The Huns” багийг олон улсын тавцанд амжилт гарган, плейофф шатанд шалгарахыг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here