-9.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

“The MongolZ” анх удаа “Lanxess” цэнгэлдэхэд тайзнаа гарна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Германы Кёльн хотод зохион байгуулагдаж буй, 1.25 сая ам.долларын шагналын сантай “IEM Cologne 2025” олон улсын цахим спортын тэмцээний шигшээ шат маргааш эхэлнэ. Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “The MongolZ” баг маргааш орой 21:45 цагаас “NaVi” багийн эсрэг тоглохоор болсон байна.

Манай баг хэсгийн шатанд “3DMAX” болон “Falcons” багуудыг дараалан 2:0 харьцаагаар буулган авч, плей-оффын эрхээ авсан ч “Vitality” багт хожигдсоноор шөвгийн наймд дахин өрсөлдөх болсон. “NaVi” багийн хувьд “Б” хэсгээс гуравдугаар байраар шалгарсан бөгөөд энэ удаад “The MongolZ”-ийн дараагийн даваа болж байна.

Тэмцээний шигшээ шат Кёльн хотын домогт “Lanxess” цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд “The MongolZ” баг анх удаа энэ тайзан дээр өрсөлдөхөөр бэлтгэж байна. Тоглолтын ялагч шөвгийн дөрөвт шалгарч, дараагийн шатанд “Team Spirit” багтай тулна.

Сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд хүч түрэн гарч ирж буй “The MongolZ” багийн ард цахим спортын нэр хүндтэй түншүүд, түүний дотор 1xBet Монгол зэрэг байгууллагуудын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ивээн тэтгэлгээр багийн тамирчид дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжийг бүрдэж байгаа нь Монголын цахим спортын хөгжилд чухал түлхэц өгч байгаа юм.

“The MongolZ” анх удаа “Lanxess” цэнгэлдэхэд тайзнаа гарна
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

  1. Биднийг дэмжсэн түншүүддээ баярлалаа! Ивээн тэтгэгчгүйгээр ийм ялалт байгуулах боломжгүй байсан. Урагшаа, MongolZ!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу