13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

“The MongolZ” баг “Aurora”-д ялагдаж, PGL Astana тэмцээнээ өндөрлүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын “The MongolZ” баг Казахстаны Астана хотод болж буй PGL Astana 2025 тэмцээний плей-оффын шөвгийн наймд Турк тоглогчидтой, Сербид төвтэй “Aurora” багт 0-2 гэсэн харьцаатай ялагдал хүлээлээ. Ийнхүү монгол баг тус тэмцээнд оролцсон амжилтаа энд хүрээд өндөрлүүлж, дараагийн зорилго болох АНУ-ын Даллас хотноо болох тэмцээнд бэлтгэхээр боллоо.

Плей-оффын эхний тоглолт өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд 13:00 цагаас Астанагийн Барыс аренад болж, “The MongolZ” болон “Aurora” багууд шөвгийн дөрөвт шалгарахын төлөө хүч үзсэн. Хоёр баг 2024 оноос хойш нийт зургаан удаа тоглосон бөгөөд өмнөх уулзалтуудын дөрөвт нь монгол баг хожиж байсан бол хамгийн сүүлд “IEM Katowice 2025” тэмцээний плей-оффд 2-0-ээр илүүрхэж байв. Гэвч энэ удаад “Aurora” баг тоглолтын өрнөлийг өөрчлөн, ялалтыг өөрийн болгож чадсан юм.

Бусад оноолтоор:

  • Astralis vs NAVI
  • FURIA vs MIBR
  • NIP vs Spirit

Тэмцээний хагас шигшээ тоглолтууд маргааш үргэлжилж, аваргын төлөөх финалын тулаан Ням гарагт болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here