StarLadder Budapest Major 2025: Дэлхийн шилдгүүдийн тулаан
Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж, StarLadder Budapest Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд эхэллээ.
Тус шатанд үлдсэн 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар өрсөлдөх бөгөөд гурван удаа хожсон найман баг нь энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарах эрхээ авах юм.
Монголын “The MongolZ” баг гуравдугаар шатны эхний хоёр тойргоо аль хэдийн хийж дуусгаад байна.
Imperial Esports – нэмэлт раундтай хүнд ялагдал
Эхний тойрогт тэд Бразилын “Imperial Esports” багтай “Bo1” буюу нэг газрын зураг дээр ялагчийг тодруулах форматаар өчигдөр орой тоглож, нэмэлт раундуудын дараа 14:16 гэсэн харьцаатай ялагджээ. Тоглолт маш их өрсөлдөөнтэй, хоёр талаас ч шийдвэрлэх алдаа, агшин зуурын шийдлүүдэд тулгуурласан онцгой уур амьсгалтай болсон юм.
Team Liquid – дэлхийн топ багийг буулгасан түүхэн хожил
Хоёрдугаар тойрогт Нидерландын нэр хүндтэй “Team Liquid” багийн эсрэг мөн “Bo1” форматаар өнөөдөр үүрийн цагаар хүч сорьж, энэ удаа 13:9 гэсэн харьцаагаар ялалт байгуулж, дэлхийн топ клубуудын нэгийг буулган авч чадсан.
Ингэснээр “The MongolZ” баг 1-1 үзүүлэлттэйгээр гуравдугаар тойрогт шилжин, 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн аваргын тайзан дээр Монголын киберспортын нэр хүндийг өсгөсөөр байна.
FaZe Clan – Гуравдугаар тойргийн шийдвэрлэх өрсөлдөгч
Одоо манай багт хамгийн чухал тулаануудын нэг ирлээ.
Гуравдугаар тойрогт Европын хүчирхэг “FaZe Clan” багтай өнөө орой 22:00 цагаас “Bo1” тоглолтоор оноолт таараад байна.
- Хэлбэр: Bo1 (нэг map-аар ялагчийг тодруулах)
- Өрсөлдөгч: FaZe Clan
- Цаг: Өнөө орой 22:00
Энэ тоглолтод ялалт байгуулж чадвал “The MongolZ” энэ жилийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарахын төлөө дахин нэг шийдвэрлэх тоглолт хийх эрхтэй болно. Харин хожигдвол дараагийн тойрогт цаашид алдаа гаргах боломжгүй, маш эмзэг байдалд орох юм.
Дэлхийн тайзанд гарах замыг дэмжигч
StarLadder Budapest Major 2025 тэмцээнд “The MongolZ” баг 1xBet Монголоос дэмжлэгтэйгээр оролцож байгаа нь багийн олон улсын тэмцээнд тогтмол оролцох, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм дэмжлэг нь Монголын киберспортын хөгжил, тоглогчдын мэргэжлийн карьерын хувьд стратегийн ач холбогдолтой болж байна.
Монголын киберспортын нэрийг дэлхийд гаргаж буй мөч
StarLadder Budapest Major 2025 тэмцээн үргэлжилсээр байгаа энэ үед Монголын багийн тоглолт бүр киберспорт сонирхогчдын хувьд онцгой үйл явдал болж, “The MongolZ” дэлхийн тавцанд өөрсдийгөө дахин дахин нотолж байна. FaZe Clan-тай хийх өнөөдрийн тулаан нь зөвхөн Swiss шатны нэг тоглолт биш, харин Монголын киберспортын дараагийн том алхмыг тодорхойлох сорилт болж байна.






Faze-тэй хийсэн тоглолт бүр хүнд байдаг, энэ удаа манайх илүү сайн харагдаасай
MongolZ улам сайжраад байгааг харахад бахархмаар байна