31.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“The MongolZ” баг дэлхийн чансааны гуравт бичигдэж, түүхэн амжилт тогтоолоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны долдугаар сарын 7-нд цахим спортын CS2 төрлийн дэлхийн гол платформ болох HLTV шинэчилсэн чансаагаа зарлалаа. Францын Vitality баг 1000 оноогоор тэргүүн байраа хадгалсан бол Германы MOUZ 535 оноогоор удаалж байна. Харин Монголын The MongolZ баг 459 оноо авч, нэг байр ахин гуравдугаар байрт бичигдэж, түүхэн дээд амжилтаа тогтоолоо.

Оросын Spirit баг 411 оноогоор дөрөвдүгээр байрт буурсан бөгөөд Серби төвтэй, турк тоглогчдоос бүрдсэн Aurora, Украины NAVI зэрэг багууд дараалж байна. Эхний арван байрт дорвитой өөрчлөлт гараагүй ч The MongolZ болон Spirit багуудын байр солигджээ.

Spirit багийн хувьд сэлгээ хийж, magixx-ийг нөөц тоглогчоор сольж, түүний оронд Nemiga багаас 16 настай шинэ тоглогч zweih-ийг элсүүлсэн. Тэрбээр сүүлийн Мэйжорт амжилттай тоглож, олон том багийн анхаарлыг татсан.

CS төрлийн хоёр гол чансаа байдгийн нэг нь HLTV-ийн, нөгөө нь тоглоом хөгжүүлэгч Valve компанийнх. Valve-ийн чансаанд Vitality, MOUZ, Spirit, The MongolZ, Falcons багуудын дараалал өөрчлөгдөөгүй байна.

The MongolZ баг Ази тивдээ хамгийн өндөр оноотойгоор манлайлж байгаа бөгөөд HLTV-ийн мэдээлснээр Хятадын Lynn Vision баг 79 оноотой хоёрдугаарт, Монголын Chinggis Warriors баг 22 оноотой дөрөвдүгээр байрт жагсаж байна. Ийм өндөр чансааны ачаар The MongolZ баг энэ жилийн бүх гол тэмцээнүүдэд шууд урилгаар оролцох боломжтой болсон.

The MongolZ багийн энэхүү амжилт нь тэдний ивээн тэтгэгч 1xBet Монгол дэмжлэгтэй шууд холбоотой. Цахим спортод томоохон байр суурь эзэлдэг тус компани нь багийн санхүүжилт, тэмцээний оролцоо, сургуулилт зэргийг бүрэн хангаж өгдөг. Түүнчлэн багийн албан ёсны сурталчилгаанд ашиглагддаг 1xBet тоглоом нь дэлхийн олон тоглогчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд The MongolZ багийн брэндийн нэгэн хэсэг болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. TheMongolZ HLTV дэлхийн чансааны эхний 3-т аль хэдийн орсон байна! Хэтрүүлэггүйгээр тэр бол улсын бахархал!

  2. Одоо гол зүйл бол зогсохгүй байх явдал юм – би дараагийн тэмцээнд илүү их амжилтыг хүлээж байна!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here