13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

MongolZ баг дэлхийн шилдгүүдтэй тулна – PGL Astana 2025 тэмцээний шөвгийн наймд

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын “The MongolZ” баг Казахстанд болж буй “PGL Astana 2025” тэмцээний шөвгийн наймд шалгарч, Туркийн “Aurora Gaming” багтай оноолт таарсан байна. Тус тэмцээн тавдугаар сарын 10-нд Астана хотод эхэлсэн бөгөөд дэлхийн шилдэг “Counter Strike 2” багууд оролцож байгаа юм.

“The MongolZ” баг тойргийн шатанд нэг ч ялагдал хүлээлгүй амжилттай оролцсон бөгөөд тэд шөвгийн наймд Туркийн багтай “Best of 3” буюу гурван газрын зурагт тулгуурласан форматаар маргааш 13:00 цагаас тоглоно. Хэрэв манай баг энэ тоглолтод ялалт байгуулбал шөвгийн дөрөвт Украины “Natus Vincere” болон Данийн “Astralis” багуудын аль нэгтэй тоглох эрхээ авна. “Aurora Gaming” багийн бүрэлдэхүүнд өмнө нь Туркийн “Eternal Fire” багт тоглож байсан туршлагатай тамирчид багтсан нь тэднийг анхаарал татахуйц өрсөлдөгч болгож байна.

Тус тэмцээний шөвгийн наймд “The MongolZ”-оос гадна Бразилын “FURIA”, “MIBR”, Украины “Natus Vincere”, Данийн “Astralis”, ОХУ-ын “Team Spirit”, Шведийн “Ninjas in Pyjamas”, Туркийн “Aurora Gaming” багууд шалгараад байгаа юм.

Шагналын сан нь нийт 1.2 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 400,000 ам.долларын эзэн болно. Харин хоёрдугаар байрт 187,500, гуравдугаар байрт 150,000, дөрөвдүгээр байрт 87,500 ам.долларын шагнал хүртэнэ.

Монголын цахим спортын түүхэнд нэгээхэн шинэ хуудсыг нээж буй “The MongolZ” багийн дараагийн тоглолтыг олон нийт анхааралтай ажиглаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here