-27.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

“The MongolZ” баг Esports World Cup 2025-ын шөвгийн дөрөвт Францын “Team Vitality”-ийн эсрэг тоглоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Саудын Арабын Эр-Рияд хотноо дэлхийн хамгийн нэр хүндтэй цахим спортын тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup 2025 үргэлжилсээр байна. “Counter-Strike 2” тоглоомын шилдэг багууд өрсөлдөж буй уг тэмцээнд Монголын “The MongolZ” баг гайхалтай амжилт гаргаж, шөвгийн дөрөвт шалгараад байна.

Шөвгийн наймын тоглолт

Манай баг шөвгийн наймд Францын “3DMAX”-тай гурван мапаар ялагчийг тодруулах (Bo3) дүрмийн дагуу хүч үзсэн.

  • Ancient мап: Францын багийн сонгосон энэ мап дээр манай залуус довтолгоонд алдаа гаргаж байсан хэдий ч хамгаалалтын талаас хүчтэй тоглож эцэст нь 13:9 оноогоор ялалт байгууллаа.
  • Inferno мап: “The MongolZ”-ын сонголт байсан ч довтолгоонд боломжоо ашиглаж чадсангүй. Эхний хагаст 6:6-гаар тэнцээд, хамгаалалтад ердөө гурван үе авснаар 9:13-аар ялагдав.
  • Nuke мап: Шийдвэрлэх гурав дахь тоглолтод манай баг гал цогтой тоглож, 13:8 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган нийт оноогоор 2:1-ээр ялалт байгуулсан.

Дараагийн өрсөлдөгч

Энэхүү ялалтаар Монголын баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч, энэ долоо хоногийн Бямба гарагийн 22:30 цагт Францын алдарт “Team Vitality” багийн эсрэг тоглохоор товлогдлоо.

Шагналын сан

  • Түрүүлсэн багт – 500,000 ам.доллар
  • Хоёрдугаар байр – 230,000 ам.доллар
  • Гуравдугаар байр – 130,000 ам.доллар

Өнөөгийн дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор тооцогдох Оросын “Team Spirit”, Европын “FaZe Clan багууд тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Ивээн тэтгэгчийн тухай

Монголын багийг дэлхийн хэмжээний ивээн тэтгэгч болох 1xBet Монгол албан ёсоор дэмжиж байгаа бөгөөд энэ нь “The MongolZ”-ын олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөхөд чухал дэмжлэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here