HLTV.org сайтаас 2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн гаргасан Counter-Strike 2-ын дэлхийн чансаанд Монголын The MongolZ баг өмнөх үзүүлэлтээсээ нэг байраар ухарч, 9-р байранд бичигдлээ. Хэдийгээр нэг байр ухарсан ч “Азийн хаад” 311 оноотойгоор дэлхийн шилдэг аравт байр сууриа тогтвортой хадгалсаар байна.
Энэхүү шинэчлэлийн хамгийн том шуугиан нь PARIVISION баг байлаа. Тэд саяхан зохион байгуулагдсан BLAST Bounty Winter 2026 тэмцээнд гайхалтай ялалт байгуулж, аваргын цомыг өргөснөөр чансаагаа шууд 11 байраар ахиулж, дэлхийн 6-р байрт бичигдэх болсон юм. Энэхүү огцом үсрэлт нь The MongolZ болон бусад багуудын байрлалд шууд нөлөөлжээ.
HLTV дэлхийн чансааны шинэчлэгдсэн ТОП-15 баг:
- Vitality (966 оноо)
- FURIA (822 оноо)
- Falcons (680 оноо)
- MOUZ (456 оноо)
- FaZe (374 оноо)
- PARIVISION (358 оноо) — 11 байраар ахисан
- Natus Vincere (333 оноо)
- Spirit (323 оноо)
- The MongolZ (311 оноо) — 1 байраар ухарсан
- G2 (176 оноо)
- 3DMAX (148 оноо)
- Liquid (140 оноо)
- Aurora (132 оноо)
- Passion UA (126 оноо)
- 15. paiN (125 оноо)

Чансаа тогтоох зарчим ба багийн бүрэлдэхүүн
HLTV багуудын чансаа нь багуудын сүүлийн нэг жилийн амжилтыг онооны системээр дүгнэдэг. Ингэхдээ сүүлийн хоёр сарын үр дүн, сүүлийн 10 удаагийн LAN тэмцээний статистик болон бүрэлдэхүүний тогтвортой байдал (гурваас доошгүй тоглогч хэвээр байх) зэргийг үндэслэдэг юм.
Одоогоор The MongolZ багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910 болон шинэ тоглогч cobrazera нар тоглож байгаа бөгөөд тэднийг 1xBet Монголоос компани ивээн тэтгэн ажиллаж байна. Дараагийн томоохон тэмцээнүүдэд үзүүлэх амжилт нь тэднийг эргэн дэлхийн топ-5 руу орох боломжийг тодорхойлох болно.





