Азийн шилдэг багуудын нэг болох The MongolZ цахим спортын салбарт ирээдүйтэй, авьяастай залуусыг бэлтгэх зорилгоор өөрийн албан ёсны CS2 академиа нээж, элсэлт авч эхэллээ. Энэхүү академи нь ирээдүйн мэргэжлийн тоглогчдыг тодруулж, үндсэн багийн гишүүдээс шууд суралцах боломж олгож буй онцлогтой.
Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho), М.Азбаяр (Senzu) зэрэг олон улсын тэмцээнд амжилттай оролцсон туршлагатай тоглогчид өөрсдийн мэдлэг, чадварыг хуваалцаж, залуу үеийн тоглогчдыг мэргэжлийн түвшинд хүргэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
The MongolZ баг 2024 онд MESA Nomadic Masters Spring, YaLLa Compass, Thunderpick World Championship зэрэг олон улсын тэмцээнд түрүүлж, Perfect World Shanghai Major-ийн плейофф шатанд шалгарсан. Valve-ын дэлхийн чансаагаар тавдугаар байрт бичигдэж байгаа тус багийн шагналын нийт орлого нь 1.5 сая ам.долларт хүрээд байна.
Тус академийг The MongolZ багийн гол ивээн тэтгэгч 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаа тус компанийн төлөөлөл онцолжээ. Академи нээгдсэнээр мэргэжлийн тоглогч болох хүсэлтэй олон залууст бодит боломж үүсэж, дэлхийн тавцанд Монгол нэрээ гаргах шинэ үе төрөх нөхцөл бүрдэж байна.
Академид элсэхийг хүссэн залуус 17 наснаас доош байх, Faceit ELO 2700-аас дээш байх, VAC хориг тавиулж байгаагүй байх зэрэг шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Шинэ залуусдаа амжилт хүсье, сайн тоглогчид төрөөсэй
Ийм боломж олгож байгаа нь залууст урам өгнө дөө