-11.9 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 24, 2025

“The MongolZ” багт Senzu-ийн оронд controlez буюу Б.Өнөдэлгэр тоглохоор боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын шилдэг “Counter Strike 2” баг болох “The MongolZ” албан ёсны ивээн тэтгэгч 1xBet тоглоом-ын дэмжлэгтэйгээр ирэх тэмцээнүүдийн бэлтгэлээ хангаж байна. Өнгөрсөн шөнө тус баг М.Азбаяр (Senzu)-г сэлгээнд суулгаж буйгаа зарласан бөгөөд түүний оронд туршлагатай тоглогч Баасанжаргалын Өнөдэлгэр (controlez) түр хугацаанд орлох шийдвэр гаргажээ.

Б.Өнөдэлгэр “The MongolZ”-ийн бүрэлдэхүүнд эргэн ирлээ

Одоогоор 28 настай Б.Өнөдэлгэр нь 2017 оноос хойш мэргэжлийн түвшинд “Counter Strike 2” тоглож буй, олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцдог туршлагатай тоглогч юм. Тэрбээр өмнө нь “The MongolZ”-ийн бүрэлдэхүүнд богино хугацаанд тоглож байсан бол энэ удаа “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээнд (2025 оны арваннэгдүгээр сарын 3–9, БНХАУ) багийн хамтаар дахин хүч үзнэ.

Багийн шийдвэрийн талаар

“The MongolZ” багийн удирдлагууд цахим мэдэгдэлдээ:

“Академийн тоглогчдын бэлтгэл хангалттай түвшинд хүрээгүй тул багийн туршлагатай гишүүнээр орлон тоглуулах шийдвэр гаргалаа”
хэмээн тайлбарлажээ.

“The MongolZ” багийн урт хугацааны ивээн тэтгэгч 1xBet тоглоом нь цахим спортын хөгжлийг Монголд дэмжиж, багийн олон улсын амжилтад чухал үүрэг гүйцэтгэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here