-9.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

The MongolZ CS2 Академи 1xBet-ийн дэмжлэгтэйгээр шинэ үеийн авьяастнуудыг элсүүлж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийн шилдэг CS2 багуудын нэг болох The MongolZ нь 2025 оны хамгийн нэр хүндтэй тэмцээн BLAST.tv Austin Major-ын шигшээд шалгарснаар цахим спортын ертөнцөд түүхэн амжилт үзүүлсэн билээ. Харин одоо тус багийн нээгээд буй академи ирээдүйн оддыг эрэлхийлж, залуу тоглогчдод мэргэжлийн ертөнцөд хөл тавих ховор боломжийг олгож байна.

CS2-ийн карьерын төгс эхлэл

The MongolZ-ийн академи нь авьяастай, хүсэл тэмүүлэлтэй тоглогчдод дараах боломжуудыг олгож байна:

  • Хамгийн сүүлийн үеийн техник хангамжаар тоноглогдсон, дээд зэрэглэлийн бэлтгэлийн төв
  • Сарын тогтмол цалин
  • Мэргэжлийн дасгалжуулагчдын дэмжлэг
  • Багийн үндсэн бүрэлдэхүүний тоглогчдоос туршлага судлах орчин

Б.Гарьдмагнай (bLitz), М.Содбаяр (Techno4K), Б.Өсөхбаяр (910), Б.Аюуш (mzinho), М.Азбаяр (Senzu) нар академийн тоглогчдод биечлэн зөвлөгөө, сургалт өгнө.

Амжилтаар дүүрэн замнал

Өнгөрсөн онд The MongolZ дараах амжилтуудыг үзүүлж, дэлхийн топ багуудын нэг мөн болохоо баталсан.

  • MESA Nomadic Masters Spring 2024 – түрүүлсэн
  • YaLLa Compass 2024 – түрүүлсэн
  • Thunderpick World Championship 2024 – түрүүлсэн
  • Perfect World Shanghai Major 2024 – плей-оффт шалгарсан
  • IEM Dallas, IEM Melbourne, ESL Pro League Season 21 – топ 4
  • BLAST.tv Austin Major – гранд финалд шалгарсан

Одоогоор тус баг Valve-ийн дэлхийн чансаанд 4-р байрт жагсаж байгаа бөгөөд нийт 1.5 сая ам.долларын шагналын мөнгө хүртээд байна.

Академид элсэх шалгуур

The MongolZ Academy-д нэгдэхийг хүсэгч дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • 17 наснаас доош байх
  • Faceit ELO 2700 буюу түүнээс дээш байх
  • VAC хориг тавиулаагүй байх
  • Мэргэжлийн тоглогч болох хүсэл, зорилготой байх

Та Counter-Strike 2-ын ур чадвараа дээшлүүлж, ирээдүйн шилдэг болохыг хүсвэл линкээр орно уу, өргөдлийн маягтыг бөглөнө.

Академид элссэнээр та ирээдүйд The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнд багтах хосгүй боломжийг олж авах юм. Дэлхийн тавцанд Монголын нэрийг мандуулах хүсэлтэй бүх тоглогчдод манай үүд хаалга нээлттэй!

Энэхүү CS2 академийн санаачилгыг 1xBet бүрэн дэмжиж байгаа бөгөөд тус байгууллага нь Монголын цахим спортын ирээдүйд итгэл төгс хөрөнгө оруулалт хийж байна. Хэрэв та амжилтын замаа мэргэжлийн түвшинд 1xBet болон The MongolZ-той хамт эхлэх боломжтой.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу