ESL Pro League Season 23 тэмцээний шөвгийн наймын багууд тодорлоо
Counter Strike 2 тоглоомын дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймд үлдсэн багууд тодорхой боллоо.
Нийт 776 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний шөвгийн наймд дараах багууд шалгарсан байна.
- Германы MOUZ
- ОХУ-ын Team Spirit
- Монголын The MongolZ
- Туркийн Aurora Gaming
- Бразилын Legacy
- Украины Natus Vincere
- Туркийн FUT Esports
- Данийн Astralis
Ингэснээр тэмцээний дараагийн шатны тоглолтын хуваарь албан ёсоор батлагдсан юм.
The MongolZ NAVI-тэй Баасан гарагт тоглоно
Монголын The MongolZ баг шөвгийн наймд Украины алдарт Natus Vincere багтай таарчээ. Хоёр багийн тоглолт энэ долоо хоногийн Баасан гарагт 17:00 цагт эхлэхээр товлогдсон байна.
The MongolZ багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet компани юм.
Эдгээр багууд өмнө нь томоохон тэмцээнүүдийн хүрээнд нийт есөн удаа хоорондоо тоглосон бөгөөд тэдгээр тоглолтоос The MongolZ баг гурван удаа ялалт байгуулсан статистиктай байна.
Хожсон баг хагас шигшээд хүчтэй өрсөлдөгчтэй учирна
Хэрэв The MongolZ баг шөвгийн наймын шатанд ялалт байгуулж чадвал хагас шигшээд Туркийн FUT Esports болон Германы MOUZ багуудын аль ялсантай нь тоглох боломжтой.
Германы MOUZ багийг энэ удаагийн тэмцээний гол фаворитуудын нэг гэж үзэж байгаа. Тэд хоёрдугаар шатны тоглолтуудыг нэг ч хожигдолгүйгээр дуусгаж, шөвгийн наймд шалгарсан юм.
Харин Украины Natus Vincere баг хоёр хожигдол, гурван хожилтой амжилтаар дараагийн шатанд шалгарсан байна.
The MongolZ дасгалжуулагчгүй тоглохоор болов
Мөн энэ удаагийн тэмцээний үеэр The MongolZ багийн дасгалжуулагч maaRaa буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцох боломжгүй болсон талаар багийн удирдлага өнөө өглөө албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Ийнхүү Монголын баг дэлхийн хүчирхэг багуудтай өрсөлдөх чухал шатанд хүрч, ESL Pro League Season 23 тэмцээний шөвгийн наймын тоглолтод бэлдэж байна.





