Европын тайзнаа Монголын баг хүч сорив
Монголын цахим спортын тэргүүлэх төлөөлөл “The MongolZ” баг Румын улсын Клуж-Напока хотноо зохион байгуулагдсан “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцож, дэлхийн чансааны шилдэг 16 багийн дунд өрсөлдөн тоглолоо. Хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд өндөр өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд “The MongolZ” тэмцээнийг дөрөвдүгээр байраар өндөрлүүлж, 43,750 ам.долларын шагнал хүртсэн байна.
Шийдвэрлэх шатанд хийсэн тоглолтууд
Тэмцээний гол мөчүүдэд манай баг дараах үр дүнтэй тоглолтуудыг үзүүлэв.
- Шөвгийн наймд Бразилын “Furia” багтай таарч, 2-1 харьцаагаар буулган авч хагас шигшээд шалгарсан
- Хагас шигшээд дэлхийн хүчирхэг багуудын нэг “Vitality”-тай тоглож, 0-2-оор хожигдсон
- Хүрэл медалийн төлөө “MOUZ” багтай учраа таарч, 0-2 (нийт тоглолтын дүнгээр 1-2) харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа
Дараагийн сорилт нь ESL Pro League S23
“PGL Cluj-Napoca 2026”-ийг өндөрлүүлсний дараа “The MongolZ” багийн анхаарал дараагийн томоохон тэмцээн болох “ESL Pro League S23” дээр төвлөрч байна. Тус тэмцээн гуравдугаар сарын 6-нд эхлэх бөгөөд “The MongolZ” чансааны хувьд давуу байдалтай тул хоёрдугаар шатнаас шууд тоглолтоо эхлүүлэхээр болжээ.
“The MongolZ баг MOUZ багт 2-0 тооны харьцаатайгаар хожигдсоноор “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд дөрөвдүгээр байранд орж, 43,750 ам.долларын эзэн боллоо” хэмээн албаны эх сурвалжууд тэмдэглэж байна.
Монголын баг ийнхүү олон улсын тавцанд тогтвортой өрсөлдөж, байр сууриа улам баталгаажуулсаар байна. “The MongolZ” баг олон улсын тэмцээнүүдэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа юм.





