-5.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 3, 2025

“The MongolZ” Senzu-г сэлгээнд сууснаас хойших анхны тэмцээндээ оролцож байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

IEM Chengdu 2025 тэмцээн эхэллээ

Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн болох Intel Extreme Masters Chengdu 2025 өнөөдөр Хятад улсын Чэнду хотод албан ёсоор эхэллээ.

Энэхүү тэмцээнд Францын Team Vitality, ОХУ-ын Team Spirit, Монголын The MongolZ, Бразилын FURIA, Саудын Арабын Team Falcons, Украины Natus Vincere зэрэг дэлхийн шилдэг багууд өрсөлдөж байна. Тэмцээн хэсгийн шат болон хасагдах шат гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

“The MongolZ” vs “HEROIC” — өнөөдөр 15:00 цагт

Монголын The MongolZ баг А хэсгийн эхний тоглолтоо Норвегийн HEROIC багийн эсрэг өнөөдөр 15:00 цагт “Bo3” буюу гурван “map”-аар ялагчийг тодруулах дүрмээр эхлүүлнэ.

Энэ удаагийн тэмцээнд Senzu (М.Азбаяр) сэлгээнд байгаа бөгөөд түүний оронд controlez буюу Б.Өнөдэлгэр тоглоно. Энэ нь Senzu-г сэлгээнд сууснаас хойших “The MongolZ” багийн анхны албан ёсны тоглолт болж байна.

Хэрэв манай баг өнөөдөр ялалт байгуулбал, маргааш 17:30 цагт Украины Natus Vincere болон Данийн Astralis багуудын аль хожсонтой нь шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно.

Шагналын сан ба ивээн тэтгэгч

“IEM Chengdu 2025” тэмцээний ялагч баг 285 мянган ам.доллар, хоёрдугаар байр 150 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Монголын The MongolZ багийг ивээн тэтгэж буй гол хамтрагч нь 1xBet тоглоом брэнд бөгөөд багийн олон улсын тэмцээнд оролцох үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here