-30.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

The MongolZ Соёлын элч боллоо: Монголын нэр хүндэд шинэ түлхэц өгөх алхам

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Соёлын элчийн гэрчилгээ гардуулсан уулзалт

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, баяр хүргэлээ.

Цахим спортын анхны Соёлын элч баг гэдгээрээ онцлог

Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж буй “The MongolZ” баг ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг боллоо. Тус баг нь зөвхөн тэмцээний амжилтаар хязгаарлагдахгүй, дэвшилтэт технологи болон цахим орчны давуу талыг ашиглан эх орноо бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг, шинэлэг дүр төрхийг бүрдүүлж буйгаар онцлог гэж мэдээлэв.

Өв соёл, түүхийг дижитал хэлбэрээр сурталчлах чиглэл

“The MongolZ” баг Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Олон улсын үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагаа

Олон улсын тэмцээн, контент үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхэд түншлэл, дэмжлэг чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ хүрээнд “The MongolZ” баг 1xBet-тэй хамтран ажилладаг талаар дурдлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here