CS2 төрлийн PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд өрсөлдөж буй The MongolZ баг өчигдөр Францын Vitality-тай таарч, 1-2 харьцаагаар хожигдлоо. Тэд эхний мапаар Mirage-ийг сонгон тоглож, гараагаа амжилттай эхлүүлэн өөрсдийн болгосон юм.
Гэвч Vitality хоёр дахь мап болох Dust2 дээр тоглолтын хэмнэлийг авч, цувралыг тэнцүүлжээ. Шийдвэрлэх Nuke дээр The MongolZ боломжийн эхлэл тавьсан ч тоглолтын явцад гарсан тактикийн алдаанууд нь үр дүнд нөлөөлж, улмаар Vitality дараалан ялалт байгуулснаар манай баг тэмцээний эхний ялагдлаа хүлээлээ.
Ингэснээр The MongolZ баг тэмцээнийг нэг хожил, нэг хожигдолтой үргэлжлүүлж байна. Тус багийн албан ёсны ивээн тэтгэгч нь 1xBet. Дараагийн тоглолт Украины B8 багийн эсрэг бөгөөд өнөөдөр Монголын цагаар 19:00 цагаас эхэлнэ.





