910-ийн EVP үнэлгээ юу өгүүлэв
PGL Cluj-Napoca 2026 тэмцээн өндөрлөж, The Mongolz багийн мэргэн бууч 910 (Б.Усухбаяр) EVP (Exceptionally Valuable Player) үнэлгээ хүртлээ. Энэ нь тэмцээний турш тоглолтын нөлөө, тогтвортой байдал, шийдвэрлэх мөчүүдэд үзүүлсэн үр дүнгээрээ онцгойрсон тоглогчдыг тодруулдаг нэр хүндтэй үнэлгээ бөгөөд 910 олон улсын том тайзнаа өөрийн түвшинг дахин баталгаажуулсан үйл явдал боллоо.
HLTV-ийн тоонууд: тогтвортой нөлөөний зураглал
HLTV-ийн статистикаар 910-ийн нийт Rating 3.0 нь 1.14 гэж бүртгэгдсэн байна. Түүнчлэн KAST 73 хувь, ADR 75.3, KPR 0.72 үзүүлэлт гарчээ. Нэг раунданд дор хаяж нэг аллага хийсэн давтамжийг илэрхийлдэг 1k+ нь 52 хувь, 2k+ нь 19 хувьтай байгаа нь зөвхөн эхний аллага аваад зогсохгүй, раунд эргүүлэх боломжийг тогтмол гаргаж ирснийг харуулна. Эдгээр тоо нь 910-ийн тоглолт “гоё хайлайт”-аас илүүтэйгээр тоглолтын үндсэн урсгалд тогтвортой нөлөөлж байсныг илтгэж байна.
The Mongolz багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг бөгөөд энэ удаагийн EVP үнэлгээ нь баг олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх чадвараа тоглогчдын тогтвортой гүйцэтгэлээр баталж буйн нэг илрэл боллоо.






