13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

The MongolZ-ын оролцох “PGL Astana 2025” тэмцээн маргааш эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

CS2 төрлийн дэлхийн шилдгүүдийг цуглуулсан “PGL Astana 2025” тэмцээн тавдугаар сарын 10-наас 18-ны хооронд Казахстаны Астана хотод зохион байгуулагдана. $1,250,000-ын шагналын сантай тус тэмцээнд Монголын The MongolZ баг өрсөлдөх гэж байгаа нь тус багийн хувьд томоохон боломж, Монголын э-спортын түүхэнд шинэ хуудас нээж байна.

Тэмцээний хэсгийн шат швейцар системээр явагдах бөгөөд гурван хожил авсан найман баг шигшээ шатанд шалгарна. The MongolZ баг маргааш 16:00 цагт Бразилын “FURIA” багтай эхний тоглолтоо хийх бөгөөд өмнө нь “PGL Bucharest 2025” тэмцээний хүрээнд энэхүү багийг 2:0 харьцаагаар буулган авч байсан туршлагатай.

Хэдийгээр “Team Vitality”, “Faze Clan”, “MOUZ”, “Team Falcons” зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багууд оролцохгүй байгаа ч өрсөлдөөн өндөр байхыг тэмцээний зохион байгуулалт илтгэж байна.

Монголын багийн хувьд 2025 оны эхнээс хойш зургаан том тэмцээнд оролцсон бөгөөд гуравт нь шөвгийн дөрөвт шалгарч чаджээ. Гэхдээ тэднийг шөвгийн дөрөвт шалгарсан тохиолдол бүрт Team Vitality тэмцээнээс хасч байсан бол, бусад тэмцээнд Team Falcons, G2 Esports, Astralis багуудтай ширүүн өрсөлдөж, хожигдсон байна.

Олон улсын тавцанд тогтвортой амжилт үзүүлж буй The MongolZ багийн гол ивээн тэтгэгчээр дэлхий даяар спорт, э-спортын тэмцээн дэмждэг 1xBet ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь багийн бэлтгэл сургуулилт, тоног төхөөрөмж, аялал зардал, олон улсын тэмцээнд тогтмол оролцоход бодит дэмжлэг болж буй юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here