“Гэгээн” долоо хоногт 2 сая үзэлт авч, клипээ том дэлгэцээр анх удаа үзүүлнэ
“YouTube” дээр нийтлэгдсэн даруйдаа долоо хоногийн дотор хоёр сая гаруй үзэлт авч, шинэ амжилтын босго давсан реппэр ThunderZ “Гэгээн” дууныхаа клипний нээлтийг кино театрт хийхээр болжээ. Клипний албан ёсны нээлт 2026 оны нэгдүгээр сарын сүүлчээр болох бөгөөд үүний үеэр 2026 оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах “Tengri” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
ThunderZ өөрийн цахим хуудсаар дамжуулан Монголд клипний нээлтийг кино театраар хийх туршилтыг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаагаа онцолж, нэг удаагийн хаалттай, үнэ төлбөргүй үзвэр байдлаар фэнүүддээ зориулж байгаагаа мэдэгдсэн.
Corprate кино танхимд улаан хивсний ёслол, уран бүтээлчидтэй уулзалт болно
ThunderZ-ийн мэдээлснээр “Гэгээн” клипийг 1 сарын 23-нд Corprate-ийн кино танхимд зөвхөн ирсэн үзэгчдэд том дэлгэцээр үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөсөн. Арга хэмжээ 17:00 цагаас эхлэх бөгөөд клип дээр ажилласан уран бүтээлчид, арын багийнхан биечлэн оролцож, улаан хивсний ёслол хийхээр болжээ.
Мөн энэ үеэр “Tengri” тоглолтын хэвлэлийн бага хурал давхар зохион байгуулагдаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд болох том тайзны шоуны концепц, оролцох уран бүтээлчид, ерөнхий найруулгын талаар тодорхой мэдээлэл өгөх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн тоглолтын тасалбарын худалдааг газар дээр нь эхлүүлэхээр зэхэж буй бөгөөд ThunderZ нэг “том surprise” байгааг онцолсон ч дэлгэрэнгүйг нээлтийн өдөр хүртэл нууцалж үлдэж байна.
“Гэгээн”–ийг онлайнаар сонсож, клипний нээлтийг хүлээх нь
“Гэгээн” дуу нь аль хэдийн стриминг платформ, “YouTube”-ээр нийтэд нээлттэй байж, ThunderZ-ийн шинэ үеийн уран бүтээлийг сонирхогчдын хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Клипний хувьд кино театрын нээлтийн дараа онлайн сувгуудаар цацагдах хүлээлттэй байгаа бөгөөд албан ёсны линк, нэмэлт мэдээллийг ThunderZ өөрийн албан ёсны хуудсуудаар дамжуулан зарлах юм.
Ингэснээр “Гэгээн” дуу, клип, мөн “Tengri” тоглолт гурвын шугамаар ThunderZ 2026 оны эхний хагасыг эрчимтэй эхлүүлж, фэнүүдийн анхаарлын төвд байх нь тодорхой болж байна.





