23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Тик-Токод дайн “трэнд” болжээ: Пуужингийн гэрэлд бүжиглэж, хүлээн авалт хийж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ойрхи Дорнодод улс төрийн нөхцөл байдал улам хурцдаж, Израиль ба Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөн улам гүнзгийрч буй энэ үед олон зуун энгийн иргэдийн амь эрсдэж, хүмүүс хоргодох байранд амь тэмцэн байгаа билээ. Гэтэл хөрш Ливанд энэхүү эмгэнэлт нөхцөл байдлыг сошиал медиад “цэнгэлийн трэнд” болгон хувиргаж буй хэсэг бүлэг хүмүүс бий болоод байна.

Тодруулбал, TikTok платформ дээр Ливаны залуус Израилийн довтолгооны үеийн пуужингийн гэрэл дор хүлээн авалт зохион байгуулж, бүжиглэж буй бичлэгүүд олноор тархаж, олон сая хандалт авчээ.

2025 оны 6-р сарын 15-нд болсон Израилийн пуужингийн ээлжит цохилтын гэрэлд ABBA хамтлагийн “Gimme! Gimme! Gimme!” дуу эгшиглэн, хүмүүс инээд хөөртэй бүжиглэж байгааг харуулсан бичлэг TikTok-д нийтлэгдсэн бөгөөд 4.5 сая хандалтад хүрсэн байна.

Мөн өөр нэг бичлэгт Ливанд болж буй хуримын хүлээн авалтын үеэр зочид тэнгэрт хараа бэлчээн, Иранаас харваж буй пуужинг Израиль руу нисэж явааг сонирхон харж байгаа дүр зураг харагдана. Тэдгээр бичлэгт Coldplay хамтлагийн “A Sky Full of Stars” дуу эгшиглэж байв.

Эдгээр бичлэгүүд сошиал орчинд тархахын хэрээр олон улсын хэрэглэгчид зэвүүцэн хүлээн авч, “бусдын зовлонгоор баясахын туйл”, “ислам шашинт ахан дүүсээ зовж байхад бүжиглэх нь ёс суртахууны туйлын доройтол” гэх шүүмжлэл тасрахгүй байна.

Харин зарим нь үүнийг дайн, айдас дунд амьдрал үргэлжилсээр байгаагийн илрэл хэмээн ойлгохыг оролдож байгаа ч олон нийт энэ үзэгдлийг ёс суртахууны ноцтой алдаа хэмээн үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here