14.1 C
Ulaanbaatar
Баасан, 6 сар 13, 2025

Тиранозаврын угсааны нууцыг задлав: Монголын “Лууны ханхүү” дэлхийн хамгийн аймшигт махчны өвөг байжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын газар нутгаас илэрсэн дунд оврын махчин үлэг гүрвэл нь манай дэлхийн түүхэнд ноёрхож байсан хамгийн том махчин амьтан болох Тиранозаврын холын өвөг болохыг эрдэмтэд тогтоолоо.

86 сая жилийн тэртээ, Цэрдийн галавын үед амьдарч байсан энэ шинэ төрлийн үлэг гүрвэлийг Khankhuuluu mongoliensis хэмээн нэрлэж, “Лууны ханхүү” гэх нэршлээр шинжлэх ухаанд бүртгэжээ. Энэхүү гүрвэл нь Тиранозаврын үеэс даруй 20 сая жилийн өмнө оршин байсан бөгөөд хөгжлийнхөө шатанд “хаан” болохоос өмнөх “ханхүү” байсныг илтгэх утгатайгаар нэрлэгдсэн байна.

“Лууны ханхүү” ба Тиранозаврын ялгаа

Урт: 4 орчим метр

Жин: 750 кг

Хоёр хойд хөл дээрээ явдаг

Харин хамгийн том Тиранозавр 12.3 метр хүрдэг

Энэ махчин гүрвэл Тиранозаврын бүтэцтэй төстэй хэд хэдэн анатомийн шинж агуулж байсан ч, тухайн үедээ арай жижиг биетэй, эртний хэлбэртэй байжээ. Тийм ч учраас түүнийг “хаан” бус “ханхүү” хэмээн нэрлэх шийдвэр гаргасан талаар Калгарийн их сургуулийн палеонтологич Дарла Зеленицки дараах байдлаар тайлбарлав:

“Хаан болоогүй, жижиг биетэй, эртний хэлбэр нь байсан гэдэг утгаар бид нэрийг Khankhuuluu (монголоор Лууны ханхүү) гэж сонгосон юм. Хаан биш, ханхүү байсан гэсэн үг.”

Эрдэмтдийн дүгнэлт ба түүхэн ач холбогдол

Шинэ төрөл зүйлийн анхны ясны үлдэгдлийг 1970-аад онд илрүүлсэн боловч яг ямар төрөл зүйлд хамаарах нь тодорхойгүй байсаар ирсэн байна. Харин саяхан гарсан бүрэн судалгааны үр дүнд энэ гүрвэл нь Тиранозаврын удам судрын эхлэл болохыг баталсан юм. Илэрсэн ясанд гавлын яс, урд ба хойд мөч, сүүл болон нурууны ясны хэсгүүд багтжээ.

Судалгааг ахалсан Калгарийн их сургуулийн докторант Жаред Ворис:

“Шинэ төрөл зүйл нээсэн нь биднийг Тиранозаврын удам судрын түүхийг дахин бичихэд хүргэлээ” хэмээжээ.

Мөн тэрээр дараах таамаглалыг дэвшүүлсэн байна:

“Ойролцоогоор 85 сая жилийн өмнө Тиранозаврын өвөг дээдэс болох энэ амьтан Сибирь, Аляскийг холбосон хуурай замын гүүрээр дамжин Умард Америкт очоод аварга том махчин үлэг гүрвэл болж хөгжсөн гэж үзэж байна.”

Тив хоорондын шилжилт ба хувьслын замнал

Судлаачдын тайлбарласнаар, Умард Америкт хүрсэн уг амьтан тэнд хөгжиж, аварга Тиранозаврын хэлбэрт хүрсэн бөгөөд хожим нь зарим нь Ази руу буцан ирж, “Тарбозавр”, “Pinnochio-rex” гэх хоёр том төрөл зүйл болон салаалжээ. Харин дараа дахин Америк тив рүү очих үедээ Тиранозаврын биетийн хөгжил оргилдоо хүрсэн хэмээн үзэж байгаа юм.

66 сая жилийн өмнө дэлхийд аварга солир унаснаар Тиранозавруудын эрин дууссан ч, тэдний түүх өнөөдөр “Лууны ханхүү”-гийн хэлбэрээр шинэ хуудас нээж байна.

Энэхүү шинэ нээлтийн талаар профессор Зеленицки дараах байдлаар дүгнэжээ:

“Лууны ханхүү 20 орчим сая жилээр алслагдсан Тиранозаврын холын өвөг байжээ. Тэдний хооронд арав гаруй төрлийн Тиранозаврын төрөл зүйл хувьсан хөгжсөн гэж үзвэл тэр өндөр-өндөр-өндөр өвөг нь юм.”

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here