-26.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

“Токио-2025” Гранд сламд Монголын 16 жүдоч медалийн ангууч болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Гранд слам” тэмцээн Япон Улсын нийслэл Токио хотноо арванхоёрдугаар сарын 6-7-нд болно. Энэхүү цувралын отгон их дуулгад одоогийн мэдүүлгээр 43 улсын эрэгтэй 186, эмэгтэй 138, нийт 324 жүдоч зодоглохоор бүртгүүлээд байна. Монгол Улсаас нийт 16 тамирчин татамид гарч, улирлаа өндөрлөх том шалгуурт хүч үзнэ.

Эрэгтэй жүдочдын бүрэлдэхүүн

Энэ жилийн сүүлийн их дуулгад манай эрэгтэй жүдочид дараах жинд барилдана.

  • 60 кг: Б.Сүхбат, К.Ёолк
  • 66 кг: Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Н.Жангарай
  • 90 кг: Ц.Дагвадорж
  • +100 кг: Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл

Тэд Токиогийн татамид олимп, дэлхийн медальтнуудтай мөр зэрэгцэн барилдаж, Парис-2024-өөс хойших шинэ циклд Монголын жүдо хүчтэй хэвээрээ гэдгийг дахин батлахыг зорьж байна.

Эмэгтэй жүдочдын бүрэлдэхүүн

Эмэгтэй багийн хувьд жиндээ тодорсон шилдэг жүдочид маань мөн энэ тэмцээнд эх орноо төлөөлнө.

  • 48 кг: Ж.Анударь
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: Л.Сосорбарам, Т.Ариунзаяа
  • 63 кг: гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг
  • 78 кг: О.Хүслэн

Тэдний дундаас дэлхийн залуучуудын аварга, олон улсын дэвжээнд өөрийн нэрийг тодорхой бичүүлсэн жүдочид багтсан нь Токиогийн дэвжээ дээр медалийн боломжийг нэмэгдүүлж байна.

Токиогийн татами ба монгол жүдочдын түүхэн амжилтууд

Токиогийн татами дээр Монголын жүдо бөхийн түүх анхнаа 1990 онд бичигдсэн. Ардын багш, гавьяат тамирчин Дашгомбын Баттулга “Кано кап-1990” тэмцээнд 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, манай жүдочдын Токиогоос авсан анхны медалийг эх орондоо авчирч байв.

Харин хамгийн сүүлийн амжилт нь өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяагийнх. Тэрбээр 2024 онд Токиогийн татамигаас хүрэл медаль хүртэж, Монголын шинэ үеийн жүдочдын хүч, боломжийг харуулсан юм.

2025 он гарсаар Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар ДАШТ, Азийн аварга, “Их дуулга”, “Гран при” зэрэг нэр хүндтэй тэмцээнүүдээс нийт 10 алт, 7 мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна. Тиймээс “Токио-2025” Гранд слам нь энэ амжилтыг улам бататгах, олон улсын чансаанд оноо цуглуулах стратегийн чухал дэвжээ болох нь дамжиггүй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу