-21.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Токиод 2 пандаг үдэхийн өмнө харах гэж хүмүүс 4 цаг дугаарлаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Үэно амьтны хүрээлэнгийн хоёр панда Хятад руу буцна

Токиогийн Үэно амьтны хүрээлэнгийн Шиао Шиао, Лей Лей нэртэй хоёр аварга панда Хятад руу нутаг буцаж байгааг энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн байна. 1972 онд хоёр улсын харилцаа тогтворжсоныг тэмдэглэн анхны аварга пандануудыг Хятадаас Японд авчирч байсан бөгөөд харин одоо пандануудыг үе шаттайгаар буцаасаар Япон 53 жилийн дараа анх удаа нэг ч пандагүй үлдэх нөхцөл бүрдэж байна.

Гэрээний дагуу төрсөн пандануудыг Хятадад буцаадаг

Шиао Шиао, Лей Лей нарыг хайрладаг хүмүүс ийм өдөр ирэхийг мэдэж байсан гэж нийтлэлд өгүүлжээ. Тэд Үэно амьтны хүрээлэнд төрсөн ч үржлийн судалгааны ажлын хүрээнд Хятадаас зээлсэн панданаас төрсөн үр зулзаганууд бөгөөд гэрээний дагуу төслийн хүрээнд төрсөн пандануудыг Хятадад буцаах ёстой байдаг байна.

“Сүүлчийн панда”-гаа үдэхээр өдөр бүр олон цагаар дугаарлаж эхэлжээ

Шиао Шиао, Лей Лей нар Үэно амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай амьтад байсан төдийгүй Японд үлдэж буй “сүүлчийн панданууд” болсон тул хүмүүс тэднийг явуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс баяртай гэж хэлэхээр ирсэн хүмүүс амьтны хүрээлэнгийн гадаа ажил, амралтын өдөр ялгалгүй олон цагаар дугаарлаж эхэлсэн байна.

Нийтлэлд дурдсанаар хүмүүс дор хаяж дөрвөн цаг дугаарлаж байгаа тул нэг хүнд нэг минутын хугацаа олгож байгаа аж. Мөн амьтны хүрээлэн 17:00 цагт хаадаг учраас дөрвөн цагийн хүлээлтийг тооцоолж 13:00 цагаас эхлэн дарааллыг тасалдаг байна.

Салах ёсны уулзалтын цахим тасалбар 23-наас эхэлнэ

Пандануудтай салах ёс гүйцэтгэх уулзалтын тасалбарыг энэ сарын 23-наас эхлэн цахимаар борлуулж эхлэхээр болжээ. Харин цахим тасалбараар орсон хүмүүст нэг минутын дүрэм үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here