-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Томуу улсын хэмжээнд “улсын хэмжээний дэгдэлт” түвшинд хүрчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эмнэлэг, эрчимт эмчилгээний үзүүлэлтүүд өссөн байна

Томуугийн тандалтын мэдээгээр нөхцөл байдал “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар өссөн гэж мэдээлэв. Одоогоор эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай бөгөөд энэ нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 28 тохиолдол (n=28) бүртгэгдсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 57 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай бөгөөд өмнөх өдөртэй адил түвшинд байгаа аж.

Яаралтай тусламжийн ачаалал нэмэгдэж, томуу төст тохиолдол 362-оор өсөв

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 1,091 байсан нь өмнөх өдрөөс 362 тохиолдлоор өссөн гэж мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here