29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Торгоны зам-2025” ралли долдугаар сарын 12-нд эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Олон улсын авто спортын хамгийн томоохон уралдаануудын нэг болох “Торгоны зам-2025” ралли уралдаан хэдхэн хоногийн дараа албан ёсоор эхлэх гэж байна. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн жилийн адил ОХУ болон Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан маршрутаар явагдах бөгөөд БНХАУ энэ удаа ч мөн хамтран оролцсонгүй.

Арван тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Торгоны зам” ралли нь 2025 оны долоодугаар сарын 12-ноос 22-ны хооронд үргэлжилнэ. Уралдаан Оросын Эрхүү хотоос гараанаас эхэлж, Буриадын нутгаар дайран Монголын нийслэл Улаанбаатарт хүрч, Уулын Алтайд барианд орох төлөвлөгөөтэй байна.

Энэ жилийн уралдааны маршрут нь Байгаль далайн эрэг, Монгол орны хээр тал, говийн уудам нутаг болон Алтайн уулс зэрэг байгалийн олон янзын бүс нутгийг хамарч байгаагаараа онцлог. Нийт 5000 км урт замын тэн хагас буюу 2500 км нь өндөр төвшний хүндрэлийн зэрэглэлтэй хэмээн тооцогдож байгаа аж.

Уралдаанд ачааны автомашин, жийп, мотоцикл, квадроцикл зэрэг төрөл бүрийн ангиллын тээврийн хэрэгслүүд оролцох бөгөөд техникийн тусламж авахгүйгээр зөвхөн өөрсдийн хүч чадлаар өрсөлдөх G-Moto Challenge ангилал ч багтжээ. Нийтдээ 15 орны баг тамирчид хурд хүчээ сорихоор бүртгүүлээд байна.

Тэмцээний хуваарь дараах байдалтай:

  • 7-р сарын 11: Техникийн үзлэг, шалгалт – Эрхүү хот
  • 7-р сарын 12: Нээлтийн ёслол – Эрхүү хот
  • 7-р сарын 12-22: Нийт 11 гараа явагдана
  • 7-р сарын 22: Хаалтын ёслол – Горно-Алтайск

“Торгоны зам” нь спортын төдийгүй улс орнуудын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын сурталчилгааны хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here